Жессика Билл: Эмэгтэй хүнтэй үнсэлцдэг хэсэг нөхөрт минь таалагдаагүй
2017-09-15

Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Жессика Билл өчигдөр “ELLEN” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. тэрбээр сүүлд “The Sinner” гэх цуврал кинонд тоглосон юм.

 

 

-Би “The Sinner” киног үзсэн. Үнэхээр гайхалтай уран бүтээл болсон байна лээ?

 

-Тийм гэж үү. Маш их баярлалаа.

 

-Чиний өөрчлөлт миний анхаарлыг зүй ёсоор татсан. Киноны эхлэлээс авахуулаад л гайхширсаар байж таарсан.

 

-Хамгийн гайхшруулсан хэсэг.

 

-Киноны хамгийн чухал үзэгдэл болох насанд хүргэгчдийн хэсэг болон чиний эмэгтэй хүнтэй үнсэлцдэг хэсэг.

 

-Хамгийн хэцүү хэсгүүд байсан. Зураг авалт эхлэхээс авахуулаад л энэхүү үзэгдлүүдээс бага зэрэг эмээж байсан. Гэхдээ би хэцүү ч гэсэн энэ бүхнийг даван гараад, тантай ярилцаж буйдаа таатай байна.

 

 

-Олон уран бүтээлд та нүцгэлж, хориотой хэсгийн зураг авалтад оролцож байсан.

 

-Тийм ээ. /инээв/

 

-Харин анх удаагаа эмэгтэй хүнтэй үнсэлцэж байгаа. Энэ талаараа?

 

-Эвгүй байсан. Анхны сэтгэгдэл. Тиймээ их эвгүй байсан. Тэгээд л боллоо.

 

-Энэ хэсгийг таны нөхөр Тимберлайк үзээд хэрхэн хүлээн авав?

 

-Тэр их ууртай байсан. Тэр эхнэрээ эрэгтэй бус эмэгтэй хүнтэй үнсэлцсэн нь их бухимдуулсан. Хэсэг хугацаанд надтай ярилцахгүй байсан. Үнэхээр инээдэмтэй. Гэхдээ миний мэргэжил үргэлж эрсдэл шаарддаг. Тиймээс уран бүтээлчийн гэр бүл энэ бүхнийг сайн ойлгодог байх хэрэгтэй.

 

 

-Миний бодлоор Тимберлайк их эмзэг юм шиг санагддаг. Ер нь бага зэргийн уламжлалт өнгө аястай.

 

Тийм ээ. Санал нэгдэж байна. Заримдаа хэтэрхий энгийн бас эрсдэл гаргахаас айдаг зан нь намайг бухимдуулдаг.

 

-Таны хүү Силас одоо ч мундаг том залуу болоо биз?

 

-Тийм ээ. Ааваасаа дутахааргүй том залуу болсон.

 

-Уран бүтээлчид уран бүтээлдээ оролцож эхэлсэн бол гэр бүлдээ тавих анхаарлаа сулруулаг муу талтай.

 

-Санал нэгдэж байна. Нэг өдөр киноны зураг авалт их орой дууссан. Би ч хүүгээ унтчихсан байх гэж бодоод тийм ч их яаралгүй гэртээ очсон. Гэтэл хүү минь намайг хүлээгээд сууж байсан. Тэгээд л над руу гүйж ирээд нэг тэвэрчихээд унтаад өгсөн.

 

-Их уйддаг бололтой?

 

-Тийм ээ. Зургийн талбайд байхдаа хүүтэйгээ бараг 100 удаа утсаар ярьдаг. Утсаа хаагаад үндсэн зураг авалтад ороод л цагийн дараа утсаа шалгахад хүүгээс минь бараг 50 дуудлага ирчихсэн байдаг. Өдөржингөө л хоёр залуутай ээлжилж яриад л хамаг цагаа үрнэ. /инээв/

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
YadargaataiN uyn ch ih yaridgiin bi law 1 2 yarihad ok shde
2017-09-15