Токио: Пхеньян хэтэрхий даварсан өдөөн хатгалга хийлээ
2017-09-15

Хойд Солонгос улс сар гаруйн хугацаанд хоёр удаагаа Японы Хоккейда арлыг чиглэн алсын тусгалтай баллистик пуужин харвалаа.

 

 

Пхеньяны харвасан баллистик пуужин Хоккейда арлын дээгүүр өнгөрч, улмаар Номхон далайн Кэйп Эримо арлаас зүүн зүгт 2000 км-ийн зайд унасан талаар Пентагон уламжлав.

 

Тэгвэл дээрх үйл явдлын дараахан Японы Японы засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихидэ Суга шуурхай хэвлэлийн хурал зохион байгуулсан талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

Тэрбээр Хойд Солонгосын энэхүү үйлдэл хэтэрхий даварсан өдөөн хатгалга байна. Бид иймэрхүү төрлийн өдөөн хатгалгыг дахин тэвчиж чадахгүй. Эхний ээлжинд шаардлага хүргүүлнэ. Дараа нь хариу арга хэмжээ авна” гэж мэдэгджээ.

 

Мөн тус улсын Ерөнхий сайд Шинзо Абе “Дайныг өдөөн турхирсан үйлдэл” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Япон Азийн улс орнуудыг эзэлж манайд хүртэл орж ирсэн нь үнэн.Тэр бол ДАЙН,Тэр үе тэр үедээ өнгөрсөн.Өнөөдөр Япон бараа Япон машин хэрэглэж байгаагүй улс орон ард иргэд бараг байхгүй.Технологийн дэвшлийг харуулж чадаж бна электроникийг төгс бүтээж бна.Одоо цагт дээр үеийн ДАЙН огт хамаагүй байхаа
2017-09-15
Зочин:
Япон өөрсдаа яаж байснаа бүү мартаарай. Манай улсад хүртэл довтолж байсан даа. Арал дээгүүр нь пуужин өнгөрч юун сүртэй юм, хажууд чинь америкийн цэргийн бааз дүүрэн байхад тэрийгээ л анхаар, газар нутаггүй байж бас харийнхан байрлаад байж байхад юм ярихгүй байж дээгүүо нь пуужин өнгөрсний төлөө худал жүжиглэж америк бөгс долоохоо болих хэрэгтэй. Монголчуудыг шүүмжлээд муучлаад байдаг та нар өөрсдөө ямар байна даа муу новшнууд
2017-09-15
Зочин:
алчаач
2017-09-15
зоин:
алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна.ариун усыг ховх сорох ходоод чинь хаана байна гэдэг нэг үлгэр байдаг даа.
2017-09-15
иргэн:
Өө шууд арга хэмжээ авчих оо, шаардлага хүргүүлээд цагийн гарз ш дээ, Тэр баньд сонслоо юу
2017-09-15