Иско 2022 он хүртэл эзэн хааны багт тоглоно
2017-09-15

 

Испанийн Реал Мадрид багийн хагас хамгаалагч Иско багтайгаа шинэ гэрээ үзэглэжээ. Энэ жил 25 настай тэрбээр 2013 оноос хойш эзэн хааны багт тоглож 197 тоглолтыг аль хэдийнээ хийгээд байгаа.

 

Тэгвэл түүнд баг нь дахин 5 жилийн гэрээ санал болгосныг Испани залуу ч дуртай хүлээн авсан байна. Ингэснээр тэрбээр 2022 оныг хүртэл Мадрид хотын багт тоглохоор болсон аж. Ла лигийн Валенсиа багийн академийн шилдэг төгсөгчдийн нэг тэрбээр энэ жил Реалаас долоо хоногийн 70.000 фунтын цалинг авч байгаа юм.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин