“Миний туслах 104” үйлчилгээг танилцуулна
2017-09-16

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Миний туслах 104” тусгай дугаарын үйлчилгээний нээлтийн арга хэмжээ өнөөдөр  11.00 цагт Сүхбаатарын талбайд “ICT EXPO 2017”-ын төв тайзанд зохиогдоно. Монголд анх удаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн яаралтай тусламжийн дуудлагыг дуут болон дүрст хэлбэрээр хүлээн авч дамжуулах зорилготой технологийн дэвшилд суурилсан тусгай дугаарын үйлчилгээг нэвтрүүлж байна. Арга хэмжээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга болон холбогдох ТББ-ийн төлөөлөл оролцоно. 

 

ХНХЯ, ХХЗХ, ЮНИТЕЛ групп хамтран энэхүү үйлчилгээг бий болгожээ. Юнител компани энэ ажилд нийт дөрвөн тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаагаас одоогийн байдлаар 1.5 тэрбум төгрөг зарцуулаад буй аж. 

Shuud.mn
Сонин хачин