Трамп, Абе болон Мүүн Жэ Интэй уулзана
2017-09-18

Хойд Солонгос улс өнгөрсөн долоо хоногт хоёр дахь удаагаа Японы Хоккейда арлыг чиглэн алсын тусгалтай пуужин харвасан билээ. Энэхүү үйлдлийг Японы эрх баригчид “Даварсан үйлдэл" хэмээгээд “Пхеньян дахин иймэрхүү үйлдэл гаргавал хатуу хариу арга хэмжээ авах болно” гэж мэдэгджээ.

 

 

Мөн энэхүү үйл явдлаас өмнө Пхеньян цөмийн туршилт хийж, хэд хэдэн удаа баллистик пуужин харвасан юм.

 

Тэгвэл Хойд Солонгосоос ирэх заналхийлэл улам нэмэгдэж буйтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Азийн орнуудад хийх айлчлалаасаа өмнө Япон болон Өмнөд Солонгосын төрийн тэргүүн нартай уулзахаар болсон талаар өчигдөр Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв.

 

Удирдагчид энэ пүрэв гаригт Нью Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассемблэйн чуулганы үеэр уулзах гэнэ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин нар энэхүү саналыг хүлээн авч, Трамптай уулзахаар болжээ.

 

Трамп ирэх арваннэгдүгээр сард Азийн орнуудад айлчлах билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ ч ноцтой доо
2017-09-18