Майли хуримаа хийгээгүй гэв
2017-09-18

Дуучин Майли Сайрус болон жүжигчин Лиам Хемсворт нарыг өнгөрсөн долоодугаар сард хуримаа хийсэн хэмээн  хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

 

 

Учир нь дуучин бүсгүй инстаграмдаа цагаан даашинзтай зургаа нийтлээд “Хэтэрхий жаргалтай байна” хэмээн бичсэн юм.

 

Уг үйл явдлаас хойш хос хуримаа хийсэн асуудлаар өөрийн байр сууриа хүргээгүй аж. Тэгвэл Майли хэвлэлээр цацагдсан дээрх мэдээллийн талаар анх удаагаа байр сууриа хүргэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр “The Sun” сэтгүүлд “Бид гэрлээгүй. Би 24 настай. Гэрлэлт миний хувьд арай эрт байна” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин