Дараагийн 60 тэрбумыг Ц.Дашдорж гаргах уу
2017-09-18

-Сонгуулийн санхүүжилтын шинэ схем-

 

Эрэлхэг “тагнуулч” Г.Доржзодовын түйвээсэн 60 тэрбумын хэргийн тоос намжаагүй байна. Эрх баригч МАН энэ балмад хэргийг хуулийнхнаар юу ч биш болгох ажиллагааг амжилттай явуулж байгаа ч дараагийн 60 тэрбумын хэрэг Ц.Дашдоржоор дамжин дэгдэх нөхцөл үүссэнд анхаарал хандуулъя. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 60 тэрбумыг яаж босгохоор сэтгэв гэдэг сонихон агаад зэвүүн.

 

 

Даашкагийн даацтай хийсэн мэх

 

Дараагийн 60 тэрбумын хэрэг маш сэмээрхэн, маш цэвэрхэн өрнөж байна. Оны зааг дээр Засгийн газар улсын төсөв юу ч үгүй шавхарч, Монгол Улс сөнөх мөнөх дээрээ тулчихсан байгаа гэх шуугианыг дэгдээснийг бүгд санаж байгаа. Энэ шуугианы зорилго нь ОУВС-гийн stand by хөтөлбөрт хамрагдах аргаа олох гэсэн хэрэг байсныг улс төр сонирхогчид төвөггүй таамаглаж байлаа. Засгийн газар байдаг боломжоороо халаглаж, шогширсны дүнд олон нийт валютын санд улсынхаа эдийн засгийг тушаахад нь төдийлөн саад болохооргүй сэтгэл зүйн төлөвт ороод иржээ. Харин аврагчийн дүрд тоглох ёстой ОУВС нь учиргүй гэдийж, “танайхыг stand by хөтөлбөр бус Extended fund facility гэх хамгийн чанга хөтөлбөрт хамруулбал хамруулах юм даа” хэмээв. Ингээд Засгийн газарт авралд багтахыг хүсвэл төсвийн алдагдлыг бууруулах төслөө танилцуул хэмээн үүрэгдчихээд алга болжээ.

 

Үйлтэйгээрээ өнөөх Чойжоо тооны машинаа балбан өнжин хонон суух үест Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж өрөөгөөр нь үе үе орж гаран, үргэлж шахуу тааралдах маяг оров. Удалгүй ОУВС-гийнхан Монголоор ахин шагайх үест Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсвийн алдагдлыг бууруулах мэргэн арга олсноо танилцуулсан нь дордуулахын 7 төрлийн татварын нэмэлт байлаа. Энэ үест Ц.Дашдорж ямар бусармаг зүйл сэдсэн нь ил болж эхэлсэн юм.

 

60 тэрбум төгрөгөөр сонгуулийн санхүүжилт бүрдүүлдэг Ц.Сандуйгийн схем илчлэгдэж олон нийтийн анхааралд орсон тул өөр схем гаргаж мөнгө босгоё гэдэг нь Ц.Дашдоржийн гол мэх байсан бололтой.

 

Тэрээр намынхныгаа болон Засгийн газраа ятгаж байгаад Импортын тамхины гаалийн албан татварыг 30% -иар нэмэгдүүлэх шийдвэр гаргуулж дөнгөсөн байна. Ингэхдээ өөрийнхөө өмчлөлд байдаг “Монгол тамхи Со” компанийн (хятадууд 64 хувийг нь эзэмшдэг) импортоор оруулж ирдэг тамхинд 5 хувийн татвар ногдуулах зохицуулалт хийчихсэн байгаа юм.

 

Мэдээж, захын хүн л гайхаж таарна. Тэр үед өгөх бэлэн хариултыг ч гаргаж өгөв. Энэ нь “дотоодын үйлдвэрлэлийг дэмжих” юм. Үнэн хэрэгтээ “Монгол тамхи Со” компани Хятадаас нунтаг тамхи, шүүлтүүр, ороох цаас, савлах хайрцаг гээд дан бэлэн бэлдэц оруулж ирэн Монголд зөвхөн ороож, савладаг ажээ. “Улаан шонхор”, “Цагаан өргөө” гэх хамгийн хямд, хамгийн чанаргүй тамхи ийн “үйлдвэрлэгддэг”. Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан тодорхойлолтоор бол тухайн бүтээгдэхүүний өртгийн 70 хувь дотоодод үйлдвэрлэгдэж байвал Үндэсний үйлдвэрлэл гэж үздэг номтой. Тэгвэл Ц.Дашдоржийн үйлдвэрийн бүтээгдэхүүн 94 хувь нь Хятадад бүтэж байхад Үндэсний үйлдвэрлэл болж чадах уу? Ц.Дашдоржийн тамхи ганцаар эрүүл мэндэд тустай учраас гэдэг тайлбар арай хийхгүй байлгүй дээ.


Ямартай ч Даашка сайд мэхээ даацтай хийснээр “Монгол тамхи Со” компани энэ жил 20 тэрбумын татвараас сугарч үлдэх нь тодорхой боллоо. 2020 оны сонгууль хүртэл Ц.Дашдорж багаар бодоход 60 тэрбум төгрөг татвараас зугтаалгаж авч үлдэх тул намынхан нь энэ их мөнгийг түүнд зүгээр л машид итгээд “орхичихсон” байх магадлал муу.

 

Ц.Дашдорж татвараас бултуулсан 60 тэрбумаа намдаа өргөчихөд хотойхгүй ээ. Яагаад гэвэл 30 хувийн импортын татварын ачаар өрсөлдөгчдийнх нь нэгж бүтээгдэхүүний үнэ 500-980 төгрөгөөр өсчихсөн. Харин Ц.Дашдоржийн тамхинууд хямд хэвээр торойн үлдсэн тул борлуулалтын орлого нь суга өсч байна. Зах зээлийн 30 хувийг эзэлж байсан “Монгол тамхи Со” компани энэ жил гэхэд 43 хувь, ирэх жилээс 50 хувь, сонгуулийн өмнөх жил 60 хувьд хүртэл зах зээлээ тэлэх алтан боломжийг ийнхүү ОУВС-гийн “шахалтаар” олж авчээ. Уг нь ОУВС-гийн зүгээс татвар нэм, халамжаа хас гэсэн даалгавар огт өгөөгүй болох нь тодорсон ч хувийн эрх ашгийг нийтийнхээс дээгүүр тавьдаг Ц.Дашдорж мэт сонсоогүй, мэдээгүй мэт аашласаар импортын татварт тэгш бус нөхцөл үүсгэн ашиг унагаж сууна.

 

Дараагийн 60 тэрбумын угсраа цохилтууд МАН-д яаж тусах вэ?

 

Ц.Сандуй, А.Ганбаатар нарын балагт өртөн муужралтын байдалд байгаа МАН-ын нэр хүнд сонгогчдын дунд сэхэхээргүй болтол унах нөхцөлийг Ц.Дашдоржийн дараагийн 60 тэрбумын угсраа цохилт өгөх болно.


Хэчнээн шүүмжилж, буруутгаж байлаа ч өнөөдөр Монголын насанд хүрсэн хүн амын буюу сонгогчдын 28 хувь нь тамхины хэрэглэгч! Тэд хармааг нь гаалийн татварын нэмэгдлээр хоослож буй МАН-д хайр зарлахгүй нь тодорхой. Импортлогч компаниуд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн хүн албан тушаалын давуу талаа ашиглан өөрийнхөө компанид давуу байдал үүсгэж байгааг тэсвэрлэхгүй заргалдах нь ойлгомжтой. Тэд Үндсэн хуулийн Цэцэд хандан төрийн өндөр албан тушаалтан тэгш бус татварын нөхцөл үүсгэх замаар өөртөө ашиг олж байгаа асуудлыг хөндөхөөр бэлтгэж байгаа аж. Энэ бол яалт ч үгүй ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр, авлигын гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй үйлдэл.


Нийгмийн хараа одооноос Ц.Дашдорж дээр төвлөрөн түүний байнга шахуу сайд дарга хийж ирсэн намтар нь авлига, албан тушаалын наймааны үр дүн байсан юм биш биз гэх хардлага хүч түрэн гарч ирнэ. Учир нь Ц.Дашдорж бол улс төрийн манлайлагч, үзэл санааны индэр, шударга ёсны төлөө тэмцэгч, шинэ онол, бодлого боловсруулагч аль нь ч биш шүү дээ. Тэр ямар аргаар, яаж сайдын суудлыг амархан аваад байсны учрыг хийж дадсан мэхнээс нь сэжүүр гарган хөөхөд юу гарч ирэх болоо! бурхан минь.

 

Дараагийн 60 тэрбумын хэргийн дуулиан чимээнээр иргэд сонгогчид МАН сонгуулийн санхүүжилтээ цаг үргэлж бусармаг аргаар бүрдүүлдэг гэдэгт бат итгэх бөгөөд нийгмийн шударга бус байдал, бизнесийн тэгш бус нөхцөлийг бий болгогч, хөгжүүлэгч нь өөр хэн ч биш МАН болох нь улам бүр өсөн нэмэгдэж байгаа бухимдлыг гааруулах хүчин зүйл болох нь дамжиггүй. Энэ бүх угсраа цохилтын дараагаар МАН сонгуульд навс ялагдаж, харин Ц.Дашдорж хармаа түнтгэр, ашиг дүүрэн суух юм. Мөнгөө олчихсон түүнд намын явдал хамаагүй ч болох биз ээ. Дараагийн 60 тэрбмуын хэрэг олон нийтийг цочроох, түйвээх цаг айсуй. Олон бүгдээр бэлтгэгтүн.

 

Судалдаггүй Д.Ганхуяг

ЭХ СУРВАЛЖ: eagle.mn

Shuud.mn
Сонин хачин
Энэ ёстой бузар хүүр юмааа:
Энэ ёстой бузар хүүр юмааа Хүний тологойноос яаж ийм юм гарч чадаж байнааа
2017-09-21
Зочин:
Нам төвтай төр байсан цаг дор улс хөгжихгүй.хөлжихгүй хөгөө чирсээр улс хоосрох болно. Намуудыг төрөөс тусгаарлах цаг болсон. Тэр барууны орон Монгол биш
2017-09-21
Баатар:
Ган хуягыг дайрагчид бол мэргэжисэн авилгачид Яагаад гэжүү...Ган хуягт хэдэн төг ,хэдэн тамхи хэрэгтэй болсоныг тэд мэдэж бн .Эсэргүүцэж бичхээр АВИЛГА өгдөг гэдгийг тэд сайн мэдэж бн Яавал та нар шиг болох вэ?
2017-09-21
Зочин:
Хаалттай тендерээ зогсоо.Хууль бус түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдээ балрахаасаа өмнө цуцал.Эс тэгвээс их л эвгүй дүр төрх харагдаад байх шиг.А129 тушаал чинь их л чирэгдэл дагуулна даа
2017-09-21
Зочин:
Ийм хулгайч луйварчдаас бүрдсэн МАН одоо яавч сэхэхгүй. Түрүүчээсээ үхэж авсанд орох цаг удахгүй.
2017-09-20
Зочин:
Эцэст нь өөрөө баяжиж ажлчнаа хөсөр хаясанд төрөл төрөгсөд ах дүү үр хүүхдүүд нь яснаасаа дургүй бдгийг хэлэх гэж хэллээ
2017-09-20
Zochin:
Энэ Дашдорж гдг хүн Заамрын алтны уурхайд ажиллуулсан ажилтаныг ясанд нь тултал зарцалж
2017-09-20
Зочин:
Киночдоо энэ 60 тэрбум гэдэг хоцрогдсон сэдвээ орхио Өөр аятайхан юмаар кино хийж болно ш дээ
2017-09-20
Зочин:
засаг огцроод л шууд ажлаа хүлээлгэж өгдөг баймаар байна тэхгүй бол 30 хонгийн дотор тэд 60 тэрбумаа 5 нугалж шархаа нөхөцгөөж байгаа нь хэнд ч ойлгомжтой
2017-09-20
Би:
Хахахаха, шаал худлаа бичих юм даа, би энэ хүнийг мэдэхийг дээдээр мэднэ ккк
2017-09-20
Kkkk:
Goliison khachin gardaa yuun nam ard tumnee bodokh mongonoos oor yuu bodov gej odoo namiig ni tatan buulgaj tolgoologch nariin tolgoig avakh uldlee
2017-09-20
Зочин:
Сэтгүүлч нар маань ямар өчүүхэн сэтгэж байна даа
2017-09-20
Tamhia haytsgaaldaa:
Tamhia haychaach de spirt shig baga hemjeenii ch bied ashig bhgui yumiig ugjih alba up. Haylaa l gevel erchuud garah setgeliin tenheetei shd arhinaas l hyalbar. Muusain yumnuudig bayjuulj eruul mendeeree hohirch yadgiin
2017-09-19
zochin:
iim uudgui amitadiig horboo yaj daaj bna.
2017-09-19
Зочин:
Одоо энэ Ганхуяг гэгч хэдэн төгрөг олох бол 20 он гэхэд 60аа70 тэрбум болгоод 120 минутын бичлэг болгоод Ц. Оюунгэрэлд өгөөд амeркаар баталгаажуулчих
2017-09-19
Цээлийн хүн:
Дашка сайд шиг чив чимээгүй ажлаа хийдэг хүнийг л жинхэнэ төрийн хар хүн гэдэг юм даа. Энэ судалдаггүй Ганхуяг гэдэг дуракт хэдэн хайрцаг тамхины хэрэг гарч л дээ. Тэгээд нэг муу шантаж хийж бгаа ухаан нь энэ. 90-ээд онд татах тамхигүй яаж гусарч блаа. Хужаагийн хатсан баасыг туулайн хорголтой холиод л өмхий утаа суунаглуулж бснаа мартаа юу. Ганхуягаа. Үндэсний үйлдвэрлэлээ устгах гэсэн бодол лав л Монгол хүнээс гарахгүй. Дашдорж бол жинхэнэ Засагт ханы хөх эрчүүдийн нэг байхгүй юу. Энэ эрчүүдээр оролдвол муурын сахлыг зулгаасан хулганы үлгэр л болох байх даа
2017-09-19
BI SAID BOLNO:
БИ САЙД БОЛНО httpupdown.mn25678.html
2017-09-19
ЗОЧИН:
Одоо нэг ийм балай юм бичиж, өөрийгөө сэтгүүлч, судлаач гэгдэгчдийг хэн тоох юм бэ. Хоёрдугаар ээлжинд хоол идэх гэсэн нэг дампуу гарын захиалгаар бичээд, нөгөөтөх өөрөө коммент бичээд л сууж байдаг бололтой. Дашдорж шиг шоуддаггүй мөрөөрөө ажлаа хийдэг, хийснээ ч хийчлээ гэдэггүй хүн энэ улс төрчдөд ховор байх.
2017-09-19
Зочин:
Зөвхөн царай нь хар нөхөр юм болов уу гэтэл сэтгэл нь бас пад хар новш юм байнал даа
2017-09-19
Зочин:
Дэндүү дээ дэндүү Дашдорж,Чойжилсүрэн нийгэмд хэзээ ч манлайлагч байгаагүй. юугаараа ч тодроогүй зөвхөн арга заль ,авилгаар өнөөдрийн түвшинд хүрсэн. Чойжилсүрэнгийн Хүннү хороололд өнгөрсөн жил шинэ зам тавьсан. Энэ жил Оргил рашаан сувиллын Хүннү хороолол руу эргэх 4 замын уулзварыг хотын Баруун Зүүн 4 замын уулзвараас илүү даацтайгаар сая хийлээ. Оргил сувилал Удирдлагын академийнхойгуур Хүннү хороолол руу очдог зам дагуу дахин шинэ урсгал засмал замыг хийгээд дуусч бн. Ичих нүүрэндээ илгэ наасан шуналын тулам гэж эднийг хэлнэ. Судлаач Ганхуяг үнэн бичсэн бн.
2017-09-19
Зочин:
30 жилийн архаг тамхичин миний л татдаг тамхинууд байна. Ноднингоос хойш үнэ нь тасралтгүй өссөөр л өнөөг хүрсөн ш дээ. Татвар нэмээд л өсөөд байгаа юм байлгүй гэсэн чинь энэ хүний кармаанд ороод байсан байна ш дээ.
2017-09-19
иргэн:
Хүн гүтгэж хоол олж иддэг хүмүүс их олширч байна, өөрийнхөө бодлыг эсвэл хэн нэгэн үл бүтэх хүний согтуу яриаг үг болгоод үүндээ итгээд олон түмэнд хүргэх боллоо. Сэтгүүл зүйн ёс суртахуун алга болсоныг ард түмэн харж, зарим нэг ухамсар боловсрол сул улсууд итгэж хүнийг янз бүрээр доромжилдог болоод удаж байна. Хууль дүрэм гэж байна уу УИХ гишүүд, хууль зүйн мэргэжилтэнгүүд минь. Бид хэнд итгэх болж байнаа??? ХҮН гүтгэсэн хүнд авах арга хэмжээ нь ямар байдаг юм бол? Эсвэл бүгдээрээ хүн гүтгээд л байх уу???
2017-09-19
Судалдаггүй Д.Ганхуяг:
Судалдаггүй Д.Ганхуяг гэнүү тухайн бичиж байгаа асуудлаа судлахгүйгээр бичдэг овоо дүүрцэн тэнэг гар юмаа
2017-09-19
Uuliin angiin zaluu.:
Poliin deediin oyutan bagsh nariig spirteer ugjij tsulaij, gaali tatvariunhand hahuuli, yum atguulahiig ganzagiin geh naimaanii ued utgaar ni ashiglaj baisan gar daa. Za ene ch yahav henii ch amidral yum gehed ene argaa toriinhond namiinhand ashiglaj odii boltol tomorch yavaa oligarh yum aa.
2017-09-19
zochin:
Gemgui tsarialsan gemten bna.
2017-09-19
Хахаха:
Өөрийн бодсоноо бусдад тулгах нь эрхэм сэтгүүлч нарын мэргэжил болцын байна дөө Битгий худлаа зүйл бичиж бусдын сэтгэл зүйд нөлөөлөх гээд бай наад арга чинь үнэхээр хоцрогдсон арга байна Одоогийн энэ сайтууд чинь бүгд л мөнгө төгрөгтэй намын нөлөөтэй хүний харъяалалд орсон хэн их мөнгө төлнө тэрний төлөө худал зүйл бичиж хэнийг ч гүтгэн доромжилж иргэдийн сэтгэл зүйд нөлөөлдөг хогийн хар новшнууд болжээ
2017-09-19
Зочин:
Өөрсдөө тамхины үйлдвэрээ бариачдээ тэгээд
2017-09-19
Зочин:
Tomchuudiin bulaig iin sonsokh tusam stress bolokh yum. Yaltai ch bilee.
2017-09-19
zochin:
Har nuurt chini hugjiliin berhsneeltei hun shig l haragdaad bdag ym luibar hiihdee sain ym da
2017-09-19
Зочин:
Дуугүүй хүний доодох нь нойтон гэдэг чинь үнэн юм аа
2017-09-19
Бааснуудад:
Та нарт хүн дүгнэх эрх байхгүй шүү. Өмхий комментчид та нар өөрсөддөө дүгнэлт хий. Та нар Дашдоржийн хажууд өт авгалдай. Ер нь юу ч хийдэггүй хүн л бусдыг шүүмжилж, дүгнэж суудаг.
2017-09-19
Altai:
Har tsaraitai hulgai setgeltei huu
2017-09-18
хэхэ:
ШАРХАА НӨХНӨӨ ГЭЭЛ СУУЖ БАЙГААЗ ХАХАХА
2017-09-18
Отгоо:
ганц муу хэлүүлдэггүй..ажлаа сайн хийдэг улс төрч..сайд даа.Энэ хүнээр бүү оролд.
2017-09-18
Нийслэл хүү:
Үлгэр их зохиох юм аа.Санаанд орсоноо бичих юм даа.
2017-09-18
Ах:
Үнэн үнэн монополь !!!
2017-09-18
Иргэн:
Монголын төрөөс бизнесменүүдийг зайлуулахгүй бол төр цэвэршихгүй.Ганц Дашдорж биш...
2017-09-18
зочин:
ЭНЭ БОЛ АРД ТҮМНИЙГ ХОРДУУЛАГЧ НАМУУДЫГ МӨНГӨӨР ХУДАЛДАН АВДАГ ИХ ГАР ШҮҮ. ГАР ХӨЛ НЬ МАН-Д БОЛОН АН-Д ГҮНЗГИЙ ДҮРЭЭСТЭЙ. ЗИ-ЭНХБОЛДЫН ИВЭЭН ТЭТГЭГЧ, 500-МЯНГАН ЕВРОГ МИАТ-ИЙН ВИНОНООС ГУВЧУУЛДАГ ҮС-ТОЛГОЙГҮЙ, ҮСЭГ БИЧИГГҮЙ ДОРЖДЭРЭМ ГЭЖ БААГИЙГ ГЕРМАНД ДИПЛОМАТ АЛБАНД ОРОГНУУЛЖ БАЙГАА ҮЗЛИЙН ХОГ НОВШ ШҮҮ. ЗИКА БОЛОН МИЕЭ НАРТАЙГАА МӨНГӨӨР ХОЛБОГДОЖ ДООГУУР НЬ ГАР ХӨЛ НЬ БОЛЖ МӨНГӨ ЗӨӨДӨГ ДОРЖДЭРЭМ, ЗИКАГИЙН ДҮҮ ХИШГЭЭ НАРТАЙ БӨГС БӨӨРӨӨРӨӨ ХОЛБОГДСОН БААГИЙ ШҮҮ. МАН-АН ИЙМ НӨХДӨӨР МӨНГӨ ХИЙЛГЭЖ ХУВААЖ ЗАВШДАГ БИЗДЭЭ
2017-09-18
asuudal:
Асуудал нь Лашдорж татвар төлөхгүйд бгааг уншаал ойлгодоггүй малууд бас бх юм ха ха ха
2017-09-18
Монгол Сүйрүүлэгч:
Яг жинхэнэ төо самрагч гэдэг чинт гэгээн дүрээрээ энэ шүү дээ. Ийиэрхүү гарууд л нийгмийг эвддэг. Сэмхэн сэмхэн энд тэнд сайд хийгээд салбарыг унагаасан шиг дуугүйхэн өөрийнхөө бизнесийг өөд нь өргөөд л орон зайг овжин ашиглагч.
2017-09-18
ГОСТЬ:
ХҮН АМЫН 28 -ААС Ч ИЛҮҮ ХУВЬ НЬ ТАМХИЧИН БАЙХАА.ХӨГЖИНГҮЙ ОРНУУД ТАМХИНЫ ГААЛИЙН ТАТВАРЫГ НЭМЛЭЭ ГЭЖ БАЯРЛАЖ БАЙХАД МАНАЙ ОРНЫ ИРГЭД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙДАГ НЬ ЮУГ ХАРУУЛЖ БАЙНАА. ТИЙМ ЮМ БОЛ ТЭР ТАМХИЙ НЬ САЙН ХАНГААД ӨГӨӨЧЭЭ.БҮГДЭЭРЭЭ ТАМХИЧИН БОЛОГ Л ДОО.ТАМХИНЫ БОРЛУУЛАЛТ МУУДЛАА ГЭХГҮЙ САЙН БАЙХГҮЙ ЮУ.БАС ДЭЭР НЬ УУШИГНЫ ӨВЧИН, ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧНӨӨР ОЛОН ХҮН ӨВДӨЖ ЭМНЭЛЭГҮҮД Ч ОРЛОГОТОЙ БОЛНО ШҮҮ ДЭЭ.
2017-09-18
Хужаа дашдорж:
Хахаж үхдэггүй юмуу ..
2017-09-18
Зочин:
ЧИМЭЭГУЙ ЦАРАЙЛСАН ХАР МИЕЭГИЙН ЛУЙВАРЧИН ТИЙМ ЯГ УНЭН ИЙМ Л ЮМ ХИЙЖ ЯВДАГ ПЯЗДА Л ДАА
2017-09-18
Зочин:
Ene muu balai owoo yum tuluwlusun bsiin bna shde
2017-09-18
Зочин:
Худалч
2017-09-18
Зочин:
Eruul saruul Mongoliin ireedyin tuluu tamhinii tatvariig 300 huvi nem. Tamhinii tuhai 1 ch niitlel bichij chaddaggui hudalddagsan setguulzyi huurhii hooson tulburt uls tur bsan hamag shulsee uschuulj asuuna
2017-09-18
Зочин:
Hyatad hamgiin hyamd tamhi 15 yuan buyu Mongol munguur 5500 tugrug Hyataduudiin ihenh ni tarah durt tamhi 23 yuan buyu 8000 orchim tugiin unet bdag bna. Getel Mongol hamgiin unet tamhi Japanii caster 5500 bga shirheg tamhi 100, 150 bga ingeheer bugd tamhind oroh ni argagui. Jildee 3 say hun tamhind 1 ih nayad buyu tusviinhuu 15 iig tamhi tataj bna. Iim bhad tur tamhinii arhinii esreg yamar ch ediin zasgiin arga hemjee awahgui bsaar. Yaasan tur gej iim bdag bnaa
2017-09-18
Жэк:
Наадах чинь Хужаатай нэг гэрт бараг өвөрт унтдаг байсан гээд боддоо
2017-09-18
Зочин:
oligtoi yrij chadahgui yaj said hiideg bnaa
2017-09-18
багш:
Энэ үнэн байх магадлалтай. Яагаад Дашдорж гэдэг идэвхгүй хүн УИХын гишүүн сайд болоод байдгийг мэддэггүй гайхдаг байлаа.
2017-09-18
Зочин:
hulgaich
2017-09-18
өмгөөлсөн юм алга:
үнэн худал нь мэдэгдэхгүй юм бичингүүт л дагаад шоронд хийлгэх гээл дайрахымаа.манайхан ч яачихсан хүмүүс ч болциймбэ дээ.чанар муутай тамхи гэж мэддэг юм бол хүмүүс авахгүй блгүй дээ. дээр нь чанартай тамхи гэж бас бнаа ямар тамхи бна хэлээд өгөөч
2017-09-18
иргэд:
Энэ МАН гэж яачихсан дүүрсэн хулгайч луйварчид вэ?Намын даргаасаа авхаад сайдаа хүртэл дандаа луйварчин үл бүтэх этгээдүүд,ийм намыг ийм улсыг ингээд зүгээр тахиад байх хэрэг үү?элэнцгийн чинь энэ намын дүрэм журам бүгдийг төрөөс шудрагаар бүх нийтийн тэмцлээр зайлуулая,монголчуудын цус нулимсанд гараа угаасан атлаа энэ их нүгэлийнхээ төлөө одоо болтол уучлалт гуйгаагүй намыг улс төрийн тавцангаас зайлуулах болдсон биш үү?
2017-09-18
яана даа:
ИЙМ нөхрийг шууд хуулийнхан анхааралдаа аваач. ТӨРөөс луйварчдыг зайлуулах боломж байна уу? Дахиад л энэ луйварчид нь энхболдтон, баяртан нартайгаа МАН д үлдвэл хэрэг алга. ТЭГВЭЛ МАН ыг ШУУД тараах хэрэгтэй
2017-09-18
эрдэнэ:
Энэ хүн сайд болоод юу хийсэн бэ. Огт харагдахгүй л хүн байна.
2017-09-18
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-09-18
иргэн:
Дашдорж хүнийг хордуулах юм хийх юм даа.Монгол хүний жудгаар дэмий л юм даа.гэхдээ хүмүүс татах л юм.Татвар энэ тэрээ журмаар нь төлж байгаараа
2017-09-18
Иргэн:
Тамхи казакстанаар орж ирдэг нь нууц бишээ татвараас бултах гээд их юм бии татварын газрынх татварын байцаагч нар схемд орсон Сбд ниислэлии татварыг атг шалгамаар юм
2017-09-18