АНУ-ын Төрийн бичгийн дарга Рекс Тиллерсон болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар уулзсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Сайд Сергей НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулга уулзалтад оролцохоор өнгөрсөн амралтын өдөр Нью Йорк хотноо хүрэлцэн ирсэн байна.
Хоёр улсын дунд дипломат зөрчилдөөн үүсээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Энэхүү тааламжгүй харилцаанд цэг тавих зорилгоор хоёр улсын Гадаад хэргийн сайд нар уулзаж буй юм.
Уулзалтын эхэн сэтгүүлчдэд нээлттэй байсан ч дунд хэсгээс уулзалт болж буй танхимаас хэвлэлийнхнийг гаргасан байна. “Тэд Сирийн хямралын асуудлаар голлон ярилцсан” хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжлав.
Тиллерсон, Лавров нар сүүлд өнгөрсөн хоёрдугаар сард Москва хотноо уулзсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |