Аффлекийн найз бүсгүй “Эмма”-ийн эзэн боллоо
2017-09-18

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек эхнэр Женнифер Гарнерээс албан ёсоор салаад буй билээ. Тэд гурван хүүхэдтэй юм.

 

 

Жүжигчин эр хэдэн сарын өмнөөс Америкийн “NBS” сувгийн “Saturday Night Live” шоу нэвтрүүлгийн ерөнхий продюссер Линдсэй Шукус гэх бүсгүйтэй болзох болсон.

 

Хос өчигдөр Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан 69 дэх удаагийн “Эмма”-гийн шагнал гардуулах ёслолд хамтдаа оролцсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэгвэл “Эмма”-гийн шагнал гардуулах ёслолоос “Saturday Night Live” шоу “Шилдэг шоу” төрөлл ялалт байгуулсан байна.  Шагналыг Линдсэйгээс гадна уг шоуны жүжигчид гардан авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин