Сургуульд гал тавьсан этгээдүүдийг баривчилжээ
2017-09-18

Малайзын нийслэл Куала Лампур хотноо байрлах шашны сургуульд өнгөрөгч долоо хоногт гал гарсан билээ.

 

 

Галын улмаас 23 хүн амиа алдсан юм.

 

Амиа алдагсдын 21 нь тус сургуулийн сурагчид байжээ. мөрдлөгөөр уг галыг санаатай тавьсан болохыг тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд гэмт этгээдүүдийг орон даяар эрэн сурвалжилсан аж. Тэгвэл цагдаагийнхан хүүхдүүдийн аминд хүрсэн этгээдүүдийг баривчилсан болохыг эх сурвалжийн мэдээллээс иш татан “Ройтерс” агентлаг уламжлав.

 

Цагдаагийнхан нийт долоон этгээдийг саатуулж, мэдүүлэг авч эхэлжээ.

 

“Тэд эртнээс сургуульд гал тавихаар төлөвлөж байсан. Энэ бол санаатай алан хядах үйл ажиллагаа” хэмээн Куала Лумпурын Цагдаагийн газрын дарга Датук Амар Синх Ишар мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yun tsalin nemuuleh turj uheh gej baij
2017-09-18
irgen:
manaid um shig unshuulah gej hogiin garchig tavidagaa bolimoor umaa
2017-09-18