Сүхбаатарын талбайд Нээлттэй хаалганы өдөрлөгтэй
2017-09-19

08.00-17.00 цагт: Сүхбаатар дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын  “НЭЭЛТТЭЙ ХААЛГА”-ны өдөрлөг Сүхбаатарын талбайд болно. 


09.00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР, БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ, НҮБ-ЫН НОГООН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛ САНААЧЛАГАТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ " НОГООН ЭДИЙН ЗАСАГ БА ХУДАЛДААНЫ БОЛОМЖ " дээд хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулагдана.


09.00 цагт: Улаанбаатар их сургууль дээр /Сандэй плазагийн замын эсрэг талд/ "Эрүүл мэнд боловсролын хяналтанд иргэн таны оролцоо" аяны хүрээнд "Боловсролын нийгмийн ажилтны чадавхийг сайжруулах нь" сэдэвт сургалт болно. 


09.30-11.00 цагт МУИС-байгуулагдсаны 75 жилийн ойн хурал уулзалт МУИС-н 1-р байрны дугуй танхимд болно.


11:00 цагт: Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг Зууч" ХХК-иас 2017 оны наймдугаар сарын орон сууцны үнийн индексийг зарлах хэвлэлийин бага хурал Монголбанкны хурлын зааланд болно


11.00 цагт МҮЭХ-ны хурлын танхимд Зорчигч тээврийн нэгтгэлийн удирдлагууд ажилчдынхаа эрх ашгийг үл хүндэтгэж хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар Тээвэр, холбоо, газрын тосны ҮЭ-ийн холбоо, гишүүдээс мэдээлэл хийнэ. 


11:00 - 12:30 цагт Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн сургалтын танхимд "Соёлын өвийн хадгалалт хамгаалалтад шашны байгууллагын үүрэг оролцоо" сэдэвт сургалтыг МХЕГ-аас зохион байгуулна. 


12:00 цагт СУИС-ийн хичээлийн I байр, Эрдмийн өргөөндМонгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт доктор, профессор, монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Гонгорын ХАЙДАВ-ын 90 насны ойн хүрээнд болох "Монголын дуурийн хан хүү" сонгодог урлагийн баярын талаарх ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ болно.


13:30 цагт 116 дугаар сургууль дээр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтарч хараагүй хүүхдүүдэд зориулсан брайл бичиг бүхий ном гардуулна

Shuud.mn
Сонин хачин