8000 орчим хүүхдийг шүдний үзлэгт хамруулна
2017-09-19

 

“Хүүхдийн инээмсэглэл” төсөл Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж эхэлжээ. Төслийн хүрээнд 8000 орчим хүүхдийг амны хөндийн үзлэг, эмчилгээнд хамруулах юм байна.

 

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын үүсгэн байгуулсан “Нямбаатар сан” энэхүү төслийг 2020 он хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх аж. Төслийн эхний шатанд ерөнхий боловсролын 65 дугаар сургуульд шүдний  үзлэгийн кабинет байгуулсан бөгөөд уг кабинетад 65 дугаар сургууль 80, 84, 91, 226 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд үзлэгт хамрагдах юм.

 

Дараагийн кабинетийг энэ оны арваннэгдүгээр сард нийслэлийн есдүгээр сургуульд ашиглалтад орох гэнэ.

 

      Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин