Шварценеггерийн хүү 24 нас хүрэв
2017-09-19

Холливуудын нэрт жүжигчин Арнольд Шварценеггерийн хүү Патрик Шварценеггер 24 нас хүрсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Жүжигчин эр өчигдөр инстаграм хуудастаа хүүгээ тэвэрсэн зургаа нийтлээд "Хүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе. Хүүдээ хайртай шүү” гэж бичжээ.

 

 

Патрик нэг хэсэг дуучин Майли Сайрустай үерхэж байсан билээ. Тэрбээр одоогоор ганц бие байгаа бөгөөд саяхан ABS сувагт “Жинхэнэ хайраа хүлээгээд л сууж байна даа. Хараахан жинхэнэ хайртайгаа учраагүй л явна” гэж ярьсан байна.

 

Патрик найзуудынхаа хамтаар Малибуд төрсөн өдрөө тэмдэглэх гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин