ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны гуравдугаар сард болно
2017-09-19

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны гуравдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдана хэмээн тус улсын Сонгуулийн хорооноос мэдээлснийг “TASS” агентлаг уламжлав.

 

 

Төрийн бус байгууллагуудын явуулсан судалгаагаар ОХУ-ын нийт иргэдийн 40 дээш хувь нь өнөөгийн Ерөнхийлөгч В.Путиныг дахин сонгуульд өрсөлдөнө хэмээн мэдэгдсэн байна.

 

Путины нэр хүнд иргэдийн дунд өндөр байгаа бөгөөд тэрбээр ямар ч асуудалгүйгээр Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох боломжтой билээ.

 

Өдгөө 64 настай Путин дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ хараахан илэрхийлээгүй байна.

 

Сөрөг хүчнээс Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүнийг өрсөлдүүлж магадгүй гэх шуугиан саяхнаас барууны хэвлэлээр цацагдах болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ОРОСОД В.В. ПУТИН Л ДАХИН СОНГОДОНО. ЕЕР ЮМ БОДООД Ч ХЭРЭГГУЙ
2017-09-19