Улаанбаатарт 23 хэм дулаан байна
2017-09-20

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд:

21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

2017 оны 09 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

  Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, баруун, төв, говийн аймгуудын зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 9-14 градус, говь ,талын нутгаар 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 22-24 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин