Сэхээтний синдром
2017-09-20

Гэрэл зургийг MPA.mn

 

Хичээлийн шинэ жилийг дөнгөж сургуульд орсон 6 настай балчраас эхлээд  баяр хөөртэй угтаж, эрдэмтэн багш нар ч ардын хүүхдэд соёлын үрийг тарих, нэрт сурган хүмүүжүүлэгчийн хэлсэнчлэн  “нарт ертөнцөд байхгүй нандин сайхан мэргэжил”-дээ шамддаг.  Гэтэл энэ хичээлийн жилийг  багш нар цалингаа нэмэгдүүлэх   эсэргүүцлийн жагсаалаар  эхлүүлсэн. 

 

Ер нь  багш, эмч нар ч гэлтгүй, төрийн, олон нийтийн байгууллагын албан хаагчид цалингаа хэн хүнгүй л нэмэгдүүлэхийг хүсч байгаа.  Өнөөдөр зөвхөн багш, эмч нарын цалин  орон сууцны, хэрэглээний лизингэд яваад байгаа юм биш. Дээр дооргүй л бага гэлтгүй банкны зээл, бусдаас авсан өглөгтэй байгаа.

 

Хэдэн жилийн өмнө  нийгмийн асуудал хөндсөн жагсаал цуглаан намар бус хавар болдог байлаа.  Намрын сайхан цагт улсын их, дээд сургуулийн оюунтууд л сургалтын төлбөр нэмэгдүүлэхийг эсэргүүцэж хааяа жагсаал хийнэ. Цаг үеэ дагаад жагсаалт цуглаан ч улирал харгалзахаа больжээ гэж бодоход сэхээнтүүд яагаад   ид хичээлийн шинэ жилээр ажил хаялт зарлана гэж шаардлага хүргүүлээд байгаад эргэлзэх хэсэг байна.

 

Багш, эмч нар гэдэг  нийгэмд боловсрол олгож,  эрүүл саруул  байлгахын төлөө эмчилдэг  сэхээтнүүд. Тиймээс ч өөрсдөө үлгэрлэдэг байхыг соц үеэс эхлэн зааж сургаж ирсэн.  

 

Эдийн засаг хямралтай, ажлын байр хомс байгаа энэ үед “Цалин цагтаа буухгүй нь яах вэ, ажилтай байх хэрэгтэй” гэж  ханцуйн дотроо залбирч байгаа хэсэг ч бий. Хэрвээ ажилгүй болчихвол өрх гэрээ авч явахаас эхлээд банкны зээлээ ч төлж чадахгүйд хүрнэ гэдэг ойлголт нийгмийн аль ч давхрагынхны ой ухаанд “save”-дсэн.

 

Сэхээтнүүд энэ удаад цагаа олоогүй шаардлага тавьж байгаа нь нийгмийн эгдүүг хүргэж байна.  Наанадаж шаардлага хүргүүлж байгаа цаг хугацааны хувьд ч чуулган завсарлаж, олонхийг бүрдүүлж байгаа эрх баригчид Засгийн газраа огцруулж, шинэ Засгийн газрыг байгуулахаар хэлэлцэж байгаа ороо бусгаа үе.  Нэгэнт огцорсон Засгийн газар багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудалд анхаарлаа хандуулахаас илүүтэй намрын ажил, өвлийн бэлтгэлийг хангуулах талаар үүрэг, чиглэл өгч ажиллаж байна.

 

Дараагийн шинэ Засгийн газар бүрдлээ ч төсвийн урсгал зардлыг хэрхэн бууруулж, алдагдлыг хэрхэн багасгах вэ гэдэг дээр анхаарна. Учир нь өнөөдрийн тухайд манай улс ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдаад байгаа. Өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд нийгмийн эмзэг бүлгийнхэнд анхаарал тавьдагаас сэхээтнүүдийн цалинг нэмэх асуудал тусгагддаггүй.  Тэгээд ч төр, засгийн өнөөгийн байдлаас шалтгаалж ОУВС-гийн дараагийн санхүүжилт орж ирэхгүй гацаанд ороод байгаа нь үнэн. Шинэ Засгийн газар байгуулагдахыг тандаж, ОУВС Монголын асуудлыг хэлэлцэх хурлаа хойшлуулсан байгаа.

 

Сангийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Булгантуяа “ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд одоо нийтдээ 3.3 тэрбум ам.доллар орж ирнэ. Үүний тал хувийг төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр байгаа.  Нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах төсөл  хөтөлбөр. Үлдсэнийг нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна. Төсвийн алдагдлаа санхүүжүүлэхгүй бол төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрнэ. Сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг нэмэх нь битгий хэл тавьж чадахгүй нөхцөлд хүрнэ” гэж байсан.

 

Тиймээс  багш нарын шаардлагыг хүлээн авч,  өнөө маргаашгүй шийдвэр гарган цалин нэмэгдүүлэх эрх мэдэл ч, мөнгө санхүү ч  үүрэг гүйцэтгэгч Засгийн газарт байхгүй.

 

Ер нь төр, засгаас цалин нэм гэж шаардаад сууж байдаг үе ч ард хоцорсон.  Тэгээд ч  хоцрогдолтой хүүхдүүдэд цагаар хичээл заах, хичээлийн бус цагаар хувийн бизнесээ үргэлжлүүлэх, хамтраад  өдөр өнжүүлэх ажиллуулах гээд орлогын бусад эх үүсвэрээ багш нар өөрсдөө бүрдүүлэх боломж, гарц  хаа сайгүй л байна даг.

 

 Басхүү ардын хүүхдийг сургах үйлсдээ анхаараарай, багш нар аа. Хүүхдүүдийн сурлага нэлдээ муу байгааг жил бүрийн их, дээд  сургуулийн элсэлтийн шалгалтын оноо хэлээд өгч байна. Эцэг эхчүүд хүүхдэдээ илүү анхаарал тавьж, мэдлэгт нь  нэмэр болохыг багш нараас хүсч,  өөрсдийн боломжоор бэлэг өгч, гар цайлгадаг. Үүний буруу ч гэж юу байх вэ. Гэхдээ аяганы хариу өдөртөө гэгчээр гар цайлгасан эцэг, эхийн хүүхдүүдэд  дүнг нь албаар өндөр өргөх бус оюун ухаанд нь ойлгоогүй хичээлийг нь сайтар суулгаж өгөхийг нь эрмэлзэж, заах арга барилдаа анхаармаар байна.

 

Та бүхэн төр, засгаас цалингаа 1.6 сая байтугай нэмэгдүүлэх шаардлага тавьж болно, эрх нь ч байгаа. Харин ажил хаялт зохион байгуулах нь эргээд олон нийтийн эсэргүүцэлтэй тулахыг  эрдэмтэн багш нар мэдэж байгаа байх. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
гэрийн боловсрол:
мэдлэггүй багш нараар яах юм бэ. Гэрээр боловсрол олгох системд шилжвэл яасан юм бэ, бас гэрийн эмчтэй болцгоох хэрэгтэй.
2017-10-13
энхлэнд:
арай холыг хар гүн бод өнгөрснийг сана хэрэв тэгэж чадахгүй бол хөөсөрсөн сэтгэхүйгээр олон жил хоол олж идэж чадахгүй яахавдээ захиалгаар тэнэг тэнэг юм бичээд хэдэн цаас олдог байж болно гэвч олон түмэнд хараалгах болнодоо
2017-09-22
jagaa copy:
Яагаад ийм юм болж байнаа гэдэгт хувь хүнийхээ зүгээс дүгнэлт хийх чадвар энэ бичээчид алга. Нийгмийн дундаж давхрага болох багш, эмч, болон төрийн албан хаагчдын нуруун дээр нийгэм өөрөө тогож яваа. Энэ бичээч угаасаа олонхи биш ганц хар толгойгоо авч яваа хүн бөгс долоосон юм бичээд л хар амиа хоохойлчихно. Гэтэл ард түмниы амьдралыг ийм болтол нь доош нь оруулсан нөхдийн талаар ЧИ юу бичиж ард түмэнд сэрэмж өгсөн юм. Бас сэтгүүлч ухаантай юм бол save ч гэх шиг бичмээргүй л байна шүү дээ. Толгой чинь олгой юм байна
2017-09-22
jagaa copy:
Энхлэн гэдэг үхэр монгол минь одоо тэмцээд байгаа юм биш синдром ч гэх шиг аль 4таван жилийн өмнөөс яригдсаар байгаад өдий хүрээд хулхидуулж явсаар байгаад тэсэрч байгаа юм мөнгө байхгүй биш байгаа гокийн захирлууд хэдэн саяар авч байна Бадамсүрэн гэдэг нөхөр 7 тэтгэвэрт гарсан зөвлөхтэй бүгд 10сая төгрөгийн цалинтай төрийн банкны захирлууд 8-10 сая төгрөгийн цалинтай сайд дарга дэд сайд дарга нарын цалин ахуй хангамж гээд хэдэн тэрбумаар нь идэж ууж байна мөнгө байхгүй дэ энүү телевиз ,сонин ,мэдээ унш мэдчихээд дараа нь донгод за юу.
2017-09-22
zochin:
huuhed chini surlaga taaruu baival etseg eh ta nar ch hariutslaga huleene shu dee. huuhdedee anhaaral tavidaggui murtluu buruug bagshid tulhadah humuus ch baidag.
2017-09-21
Зочин:
Енеедер ажил хаялтанд оролцрж байгаа багш нарын зарим нь улаан цайм худлаа яриад байх юм Нэг ангид ороод энэ хар хуухдууд биднийг дэмжээд ирээгуй байна гэнээ .Бугд харсаар байтал 21-нд хичээл орохгуй багш нар ажил хаяна гэж тунхаглачихаад тэгээд л ирээгуй хуухдуудийг. ....Ингэж багш хун олны емне худлаа ярих хэрэггуй биш уу
2017-09-21
Зочин:
Bagsh nar huuhded medleg olgoj chadahaa bolsiin bol huuhdee surguuld yavuulah hereggui yum bishuu
2017-09-21
zochid:
UUL UURXAIN BAYALGAAC ORJ IRJ BAIGAA MONGO XAASHAA, XENII KARMAAND OROOD BAINAA!!! BYX uul uurxain komfaniig tor 100 medeldee abax XUULIIG ERONXIILEGCH TA CANAACHLAX xeregtei!! KOMFANII XUBITCAA EZEMSHIGCH,TOLOOLON UDIRDAX ZOBLOL nertei tcooxon xedxen xubalz- xuibaldagcad xamag orlogiig xarmaalj baina!!! BIDNII OBOG DEEDEC XALUUN AMIA OGCH ene ex oron gazar shoroog, ene tcag yed abch ircen .ODOO TA NAR XAR! ulc oron orond barigdaj irgediin chini ixenxi ni olon zelmyyn ,bygd ortei, zyc tcarai gunduu,3-xan caya irgeniig mash muu amidruulj baina!!! MONGOL ORON bol oopoop MASH CAIXAN XOGJIJ baix ectoi!!! AMIDARTCGAAX ectoi!!!
2017-09-21
Зочин:
Багш нар миннь та нарыг сурагчиддаа муу боловсрол олгож байна гэдгийг эцэг эхчүүд хоорондоо л ярилцахаас хэтэрдэггүй байсныг харин та нар ажил хаялт гэдгээрээ ил гаргаж олон түмнээс шүүмжлэл их авч байх шиг байна.
2017-09-21
Зочин:
Бүгд зээлтэй гээд л нулимас дуслуулаад байгаа багшийг ойлгохгүй юм. Бид байтугай хүчирхэг орны ард түмэн ч зээлтэй л байдаг биз дээ. Цалин нэмүүлэх, ажил хаях зэргийг ойлгож болох ч өөрийн тавьсан өр зээлийг бусдаас болсон мэт асуудал болгож байгаа нь тэнэг хэрэг.
2017-09-21
Зочин:
Хүүхэд залуучуудын хүмүүжил боловсрол маш муу байгаа энэ багш нартай шууд холбоотой ажил нь ийм байхад цалин яриад ажил ярьж байгаа нь эд нарын ёс суртахуун доод цэгтээ орсны шинж багш нарыг атестачлах хэрэгтэй
2017-09-21
жагаа:
цалин нэмэх нийгийн давалгаа үүсэгсэн нь сайн хэрэг гэвч та нар минь ажил албан тушаалд бүү нирвэгдээрэй цагдаа хүчний байгуулага шиг бүү тэнэгтэж ард иргэдийн эсрэг хөдөлчихөөрэй
2017-09-21
Зочин:
Энэ дэндэж байна одооны хүүхдүүд эх хэлээрээ ганц өгүүлбэр алдаагүй бичиж чадахгүй байна багш нар ичих хэрэгтэй багшийнх нь ухамсар ийм дорой байхад арга ч гүй биз улс орон ямар байгаа билээ
2017-09-21
etseg ehiin zoblol:
Bagsh chadbar myytai bgaa..bagiin bagsh nariin zaah arga myytai
2017-09-21
Зочин:
yamar nuur ve? ESH-n daraa harin ch uhamsartaigaar hariutslagaa huleeh yostoi bsan yum bishuu? Unen dur turh chini ene shuu!!! huviin surguuliin une usuud bgaa ni chadvargui bagsh nartai shuud holbootoi.
2017-09-21
Зочин:
Жил бүрийн ЭЕШ-ын дүнгээс харахад багш нар нь юу заасан юм бол оо гэмээр дүн гараад байхад цалин нэм гэх нь ёс зүйгүй л баймаар. Эхлээд хүүхдүүдийг сайн сурга Тэгээд цалин нэмэх тухайгаа хэл дээ..
2017-09-21
Зочин:
Энэ цалингаа нэмуулье гээд бгаа багш нарын анги, заадаг хичээлээр нь шалгалт аваад огооч ээ!!!! Хэдэн гарсанараар нь цалинг нь 2 сая болтол ог! Ямар хумуус юу хийгээд цалин нэмуулэх гээд бгааг нь олон тумэн харая! Сайн бол огоо ог
2017-09-21
иргэн:
Турхирч байгаа хүмүүс нь Мафийн толгойлогч, Цуврал алуурчин, Бэлтрэг шэсэн 3 хүн байгаа. Зорилго нь 20 оны өмнө Монгол улсыг самрах.
2017-09-21
Зочин:
Тэр доор бичсэн нөхөр мэдээлэл технологи хөгжсөн үе мэдээлэл сайн авч бай хоосон толгой минь цаана чинь эрдэнэтийнх гээд төрийн өмчит захирлууд нь чиний сонсоогүй толгой эргэм цалинг авч байна ,төрийн банкны захирлууд хэдэн саяар нь авч байна энэ хувийн банк уу наад захийн жишээ энэ үхэр монгол минь багш нарийн цалин нэмэх хэрэгтэй дэмжиж байна.
2017-09-20
Зочин:
Төр засаг огцорч засаг хямарсан нь багш нарын буруу юу? Эдийн засаг хямарсан нь хэний буруу вэ? Ажилаа хийдэггүй, хулгай луйварт гаршсан дээдсүүд ажилаа хийж сурвал ямар вэ?
2017-09-20
Зочин:
Улсын Багшийн дээд сургуулийн математикийн ангид соц үед онц төгсөгчидийг авдаг байсан. Одоо 10 жилийн хүүхдүүд бидний үеийнхэнээс тоо муу боддог болжээ. Хэдэн сургууль шилмэл хэдэн хүүхэд тоонд сургах юм. Гэтэл дийлэнх нь маш муу байна. Багш нар ажлаа муу хийж байгаа, ялангуяа мат-ынхан.
2017-09-20
Зочин:
Багш нар ажилаа сайн хийгээд үүрэг хариуцлагааа ойлгоод ажиллаад байдаг, төр засгийн эрхмүүд болохоор дуртай үедээ хуралдаа сууж дургүй нь хүрвэл ажлаа тасалдаг, буруу шийдвэр гаргаж улс орноо хямраадаг, ялыг нь ард түмэн нуруундаа үүрдэг, энэчин ариун явдал юмуу? Тендер, концесс нэрээр цавчдаг мөнгөнөөсөө ард түмэнтэйгээ хуваалц төрөөс төрсөн тэрбумтнуудаа
2017-09-20
зочин:
Энэ улсад хэдэн саяаар тоологдох цалинтай хүн байх уу.банкны захирал хувийн банк болохоор мөнгө сайн угааж бгаа тул сая саяаар авах бх.гэтэл төрийн дээд дунд доод шатны этгээдүүд тогтмол цалин авна.хажуу хавиргаар нь авилга авч баяждаг байх.энэ нөхдүүд ажлаа мэддэггүй дээрээс ам гарвал робот шиг нөхдүүд бдаг юм билээ.багш эмч цагдаа нар мөн ажил мэргэжилээ ашиглаж авилга авдаг ийм л болсон цагт цалин нэмэх хэрэг бгаа юм уу. ажилдаа сэтгэлгүй ханддаг учир цалин нэмээд ч хэвээрээ авилгаа аваад л сурчихсан л бна.тэгэхээр бүгд л сая саяаар тоологдох цалин орлоготой юм биш үү.цалин нэмэх илүүц юмдаа
2017-09-20
Зочин:
Bagsh emch nariin niigmiin nuhtsul baidliin sudalgaag hiigeed uzee. 70 80 huvi ni uruvdultei dur zuragtai garna
2017-09-20
24 jiliin chin shudargaar bolovsroliin baiguullag:
24 jiliin chin sgudargaar bolovsroliin baiguullagat ajillad bairand amidrah bolzol hangahgui tsalingaas tsalingiin hoorond ur diguilaad yavj bn. Zarim ni archaagui bn geh biz ene bol unelgeenii tegsh bish huvaarilaltiin zugeer neg jishee
2017-09-20
Зочин:
zuvhun chadaltai sain bagsh undur tsalin avah yostoi shuu........bugdeeree bish...
2017-09-20
666:
тэгээд олоод тавьчихаач
2017-09-20
санал:
Зохион байгуулж уриалаад байгаа хүмүүсий нь олж баривчлаачээ
2017-09-20
иргэн:
Турхирч байгаа хүмүүс нь Мафийн толгойлогч, Цуврал алуурчин, Бэлтрэг шэсэн 3 хүн байгаа. Зорилго нь 20 оны өмнө Монгол улсыг самрах.
Зочин:
chataltai sain bagsh nat ni ingej yavah zavgui bgaa chadalgui meregjil surguulia gutaasan hunii huuhduudiig hirilson hog shaaruud ni ajil hayaj bgaa ajlaas ni hal ajilgui hudaldagch hiij bgaa bagsh nar zunduu l bna
2017-09-20
666:
тэгээд олоод тавьчихаач
Irgen:
Gantshan bagsh emchiin tsalin baga bish shuudee ihenhi alban baiguullaga kompanuud baga tsalin ugch bgaa shuu
2017-09-20
Irgen:
Odoo tsagiin bagsh nar medleg mash muu uhamsar doroi , zaah arga baril taaruu uuriiguu hugjuuldeggui , huuhduudiig yalgaj haritsdag deer n bas shunaltai . Bagsh emch gesen saihan aldariig gutaaj bgaa shuu ihenhi huvi n Sain bagsh mash tsuun bnaa Tiimees iim ulsiin ediin zasag hetsuu ueyd ajiltai bgaadaa bayrlaa!!! Ta nar shig emch bagsh nar ajilgui tsalingui orloggui zunduu bna Bugdiig chin halaad dahiad avah bolovson huchin gudamjaar neg bnadaa Ta nar harin hicheetsgee
2017-09-20
хуульч:
багш эмч нарын үнэлэмжийг хувийн сектор тодорхойлдогийг мартаад байнаа даа,,, төрд эмчээр ажиллаад хувийн эмнэлэгтэй нөхдүүд бишүү дээ тэд давхар цалин авах ёсгүй БҮГДЭЭРЭЭ ШУДРАГА БАЯЛ ДАА???
2017-09-20
хуульч:
Энэ асуудалд 2 талаас үзэх учиртай ЗАЛУУ БАГШ НАРЫН ХУВЬД цалин бага ТЭГЭЭД Ч ГЭР БҮЛ НИЙГМИЙН БАТАЛГАА ТОДОРХОЙГҮЙ БОЛОХООР йим асуудал тавьж байгаа гэж миний хувьд ойлгов... Нөгөө талаас нь үзвэл догширсон, нас тогтож намчирхаж сурсан бүтээл гаргадаггүй ХОТООС ХОВХОРОХ СОНИРХОЛГҮЙ ЗАЛУУ БАГШ НАРЫГАА ҮНЭЛДЭГГҮЙ БАГШ НАРЫН ЯВУУЛГА ГЭЖ ОЙЛГОВ
2017-09-20
иргэн:
Багш нарын цалин хөлс, буцалтгүй тусламжтай холбоотой одоо мөрдөгдөж байгаа хууль, тогтоолыг нэг бүрчлэн нийтэл тавина уу.
2017-09-20
Сэхээтнүүдийг өндийлгөхгүй:
Ард түмнийг харанхуй мунхаг, ядуу зүдүүгээр нь гутаан доромжлох нөхцлөөс улс төрчид маань яаж татгалзах билээ.
2017-09-20
Зочин:
Ард ирэгдээ боддоггүй өөрсдийгөө л тойруулаад болгоод байдаг эх баригчидыг сэрээж тэмцэлд орсон олон мянган багш нар синдромтой гэж үү.,энэ нийтлэлийг бичигч та өөрөө нэгийг бодож үзээрэй..
2017-09-20
Тэр бум тэр бумаар:
идээд хариуцлага хүлээдэг үү? 60 хүүхэдтэй ангид нэг бүтэн өдөр суугаад үздээ.
2017-09-20
Ulsturchdiin buunii nohoi setgyylchid:
Ene hevleliin hen erh barigchdad yilchleh yumaa
2017-09-20
монгол:
ЭНЭ ХЭДЭН БАГШ НАР УЛС ОРНЫГ ДОРОЙТУУЛАН ДАМПУУРУУЛААД ДЭЛХИЙН БАНКНЫ ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАА ЮУ ЭНЭ УЛСАД ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРӨӨС ИДЭЖ УУГААД СУРЧИХСАН ЭХ ОРНОО ГЭР БҮЛ ӨГӨР ТОЛГОЙНООСОО ДОР ҮЗСЭН ХЭДХЭН НӨХӨД ХУУЛЬГҮЙ ХУЛГАЙЧ БОЛЖЭЭ ЭНЭ УЛСЫН ТӨЛӨӨ ХЭН ХАРИУЦЛАГА ҮҮРЭХ ВЭ ХЭН Ч БИШ АРД ТҮМЭН ӨӨРСДӨӨ Л ХҮЛЭЭНЭ ГАЖ ТОГТОЛЦООГ ХАЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ СЭРЦГЭЭ УХААРЦГАА ТЭМЦЭЦГЭЭ МОНГОЛЧУУДАА ТЭРГҮҮЛЭХ САЛБАРЫН БАГШ НАР ТЭРГҮҮН ЭГНЭЭНД НЬ ЯВАХ НЬ ЗӨВ ШҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮ
2017-09-20
Зочин:
tusul hutulbur chini tsaanaa deed hesgeeree huvaaj ideh l ajil....hezee ch ard tumend ur ashigaa uguhgui irseer idseer bga ajil
2017-09-20
Зочин:
Ажил хийж бга хэн боловч ядууралд орох ёсгүй.дэлхий даяар эмч багш нарын үнэлэмж маш өндөр бдаг.төр засгийн буруу бодлогоос болж дампуурсан эдийн засгийг багш эмч нар үүрэх ёсгүй.эд нар зүй ёсны шаардлага тавьж бна
2017-09-20
хуульч:
багш эмч нарын үнэлэмжийг хувийн сектор тодорхойлдогийг мартаад байнаа даа,,, төрд эмчээр ажиллаад хувийн эмнэлэгтэй нөхдүүд бишүү дээ тэд давхар цалин авах ёсгүй БҮГДЭЭРЭЭ ШУДРАГА БАЯЛ ДАА???
Зочин:
Энэ сэтгүүлчид хэлэхэд толгойгоо сайн цэнэглэ чи тэр санхүүгийн зохиууулах хорооны Нямосор гэдэг хүнийг олж уулзаад яагаад цалингийн зааг ийм зөрүүтэй байгаа талаар сурвалжлага хий тэгвэл овоо дориун нийтлэл болох байх тэнэг зан гаргалгүй хүмүүст битгий буруу ойлголт өгөөд бай тэмцэх нь зөв.
2017-09-20
Зочин:
Ард иргэдийн цалин гэж бараг л талхны мөнгө өгчихдөг, төр засгийн луйварчид өөрсдөө сардаа л жиб машины мөнгө авчихдаг хоёрын ялгаа ямар байна! Тэмцэх л хэрэгтэй байгаа биздээ!
2017-09-20
Зочин:
Цалин нэмүүлэх шаардлага тавих нь хүний эрх байх! Ажилаа хийж чадахгүй, бүр ажилаа мэдэхгүй ч сэхээтэнүүд их болсон бна! Одоо үед хувь хүнтэй хариуцлага тооцож цалин нэмэх хэрэгтэй! Нийтэд нь нэмнэ гэдэг чинь, муу сурлагатай сурагчид онц дүн тавихтай адилхан! Ер нь багш, эмч мэтийн хүмүүс, хүнд суртал авилгал, мэтээс хол байх хэрэгтэй! Хараад байхад эмч багш нар харьцааны наад захын соёл алгаа, ийм хүмүүс цалин нэм гэж яаж дуу нь гарч байнаа!
2017-09-20
zochin:
chi bol zugeer l mal bn, chamd uur heleh ch ug alga da erguu mini
2017-09-20
Зочин:
Багш эмч нарын цалинг нэмэх болохоор засаг мөнгөгүй болчихдог албан тушаалд очихын тулд өөрсдөө ард түмнийхээ мөнгөнөөс хулгай хийж баяжиж байна. Идэж болно дарга нараа ядаж 10 ий нь ард түмэндээ амсуулж сураач цалингаа нэмүүлэх шаардлага нь зөв дэмжиж байна.
2017-09-20
Зочин:
Энхлэн гэдэг үхэр монгол минь одоо тэмцээд байгаа юм биш синдром ч гэх шиг аль 4таван жилийн өмнөөс яригдсаар байгаад өдий хүрээд хулхидуулж явсаар байгаад тэсэрч байгаа юм мөнгө байхгүй биш байгаа гокийн захирлууд хэдэн саяар авч байна Бадамсүрэн гэдэг нөхөр 7 тэтгэвэрт гарсан зөвлөхтэй бүгд 10сая төгрөгийн цалинтай төрийн банкны захирлууд 8-10 сая төгрөгийн цалинтай сайд дарга дэд сайд дарга нарын цалин ахуй хангамж гээд хэдэн тэрбумаар нь идэж ууж байна мөнгө байхгүй дэ энүү телевиз ,сонин ,мэдээ унш мэдчихээд дараа нь донгод за юу.
2017-09-20
Зочин:
Энэ багш эм нар чинь нийгмийн эмзэг давхрага уруу орлоо шүү дээ!
2017-09-20
Бат:
Энэ их мэдээд том донгодоод байгаа нөхдүүд ганц 2хүүхдээ хичээл давтуулах гэж яаж байгаа болоо бөөн асуудал болж байгаа байхдаа гэтэл энэ багш нар чинь доод тал 30 шахам хүүхдийг сургах ямар байдгийг мэдэхгүй солиорч байх шиг бна. Бас дээр нөгөө хүүхдүүд нь эрхийн тэнэг болчихсон айхтар хүүхдүүд ч бна хүүхдүүддээ эхлээд үүргийг нь ухамсарлуулаагүй байж эрхийг нь дээд зэргээр ярьж ойлгуулсан та нар ороод үз хэцүү л дүр зураг харагдаж байсан даа
2017-09-20
Зочин:
Хэзээ ч бүтэшгүй их мөнгө шаардах юм даа. Энд жагсаж байгаа багшинцарууд эхлээд хоёр өгүүлбэр зөв бичиж сурах хэрэгтэй. Боловсролын яам сургууль багшийг сайн шахаж ажиллах хэрэгтэй завтай хүмүүсийн толгойд хий бодол төрнө
2017-09-20
зочин:
Багш нарыг дэмжиж байна Эмч багш нарыг бол зүгээр л доромжилж байна
2017-09-20
Зочин:
zailaa chi uuruu huuhdedee anhaar naad humuus chini bool bish shuu
2017-09-20
өвгөн:
Н.Энхлэн багш нар хоол идэхгүй болох ёстой шүү дээ, чи юун синдром яриад байна аа, ...
2017-09-20
Зочин:
Таны хүүхэд заасан зүйлийг сурахгүй байгаа бол өөртөө гомд. Та хүүхдээ оношлуул, таны хүүхэд оюуны хоцрогдолтой байна
2017-09-20
Зочин:
200 яаж амьдруулах гээд байгаа юм бэ. Энэ багш нарын цалин доорх хүмүүсийн карманаас гарахгүй төрөөс гарна. Төрийн төлөө огтоно боож үхэв гэж доорх хүмүүст ямар хамаа байнаа. Хүүхдээ сургуульд сургахгүйгээр байлгаж чадах уу? Багш нар БООЛ биш шүү 1600000 бол их цалин биш энийг өгөх боломж байгаа. Төрөөс хулгай хийхээ л больчих тэгвэл багш, эмч нарынхаа цалинг хангалттай нэмнэ
2017-09-20
Зочин:
яг зөв. Дэмжиж байна
2017-09-20
Монгол:
Хүүхэд муу сурлаа гээд хариуцлага хүлээдэггүй Багш та нар битгий давар Эхлээд сайн хичээлээ ор Яах гэж багш болсон юм. Чадалтай багш нар хувийн сургуульд ороод та нар арчаагүйдээ зээл авсан биз Амьдрах гээд байгаа юм бол зээл ээ ч төл. Олон хоног хараад байсан уур хүрчихлээ Арчаагүй юмнууд
2017-09-20
Зочин:
zailaa chi uuruu huuhdedee anhaar naad humuus chini bool bish shuu
Зочин:
Таны хүүхэд заасан зүйлийг сурахгүй байгаа бол өөртөө гомд. Та хүүхдээ оношлуул, таны хүүхэд оюуны хоцрогдолтой байна
ЗОЧИ:
БАГШ НАР ИЙМ БАЙХААР УЛС ЯАЖ ХӨГЖИХ ВЭ. БАГШ НАР ЗАХИРАЛТАЙ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ ХИЙДЭГ. ГЭРЭЭНД ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ БИЧИГДСЭН БАЙГАА. ЦАЛИН БАГЫГ МЭДСЭЭР БАЙЖ ГЭРЭЭ ХИЙЖ АЖИЛД ОРЧИХООД ДАРАА НЬ ЦАЛИН НЭМҮҮЛНЭ ГЭЖ УЛС ТӨРЖИХ ХЭРЭГГҮЙ. ӨМНӨ НЬ АН-ЫН ҮЕД ЖАГСАХ НЬ ЯАГААВ. ХАРИН МАН БАЙХДАА УДАА ДАРАА ӨНДӨР ХУВИАР НЭМЖ БАЙСАН. АН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛСЭН БАЙХАД ХААНААС 1600000 ЦАЛИН ӨГӨХ ВЭ. БАГШ НАР УУЛААСАА ХИЧЭЭЛ МАШ МУУ ЗААДАГ. ЦАЛИНГ НЬ ХАСАХ ЁСТОЙ. ТЭД ХҮҮХЭД МУУ СУРГАСАН ГЭЖ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ. МӨН ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ, БОЛОН ХУУЛЬ ЗӨРЧИЖ ЖАГСААЛ ХИЙЖ БАЙНА. АЖИЛГҮЙ, АРЫН ХААЛГАГҮЙ БАГШ НАР ГУДАМЖИНД ЗӨНДӨӨ БАЙХАД ЖАГСААЛД ОРОЛЦСОН БҮХ БАГШ НАРЫГ ХАЛАХ ХЭРЭГТЭЙ.
2017-09-20
Тэр бум тэр бумаар:
идээд хариуцлага хүлээдэг үү? 60 хүүхэдтэй ангид нэг бүтэн өдөр суугаад үздээ.
Зочин:
Муу багш нараа яахын гэж тэр багш багшдаа тусалъя ч билүү нэг холбоорхуу юмны бусдыгаа доргиож орилоод байдаг гаруудаас асуувал таарна
2017-09-20
Сэхээтнүүдийг өндийлгөхгүй:
Ард түмнийг харанхуй мунхаг, ядуу зүдүүгээр нь гутаан доромжлох нөхцлөөс улс төрчид маань яаж татгалзах билээ.
зочин:
Эд нар ингэж тэнэгтэж байхын оронд өөр шаардлага тавиасай. Аттестатчилаад үнэхээр ажилладаг мундаг сайн багш нарынхаа цалинг нэмээд тэнэг юм шиг муу муухай багш нараа цалин нэмэх нь байтугай боловсролын байгууллагаас халж зайлуулаад цэвэрлэгээ хийгээд өгөөч гэсэн шаардлага тавиач. Мэдлэг чадваргүй муугаа мэдэхгүй архи ууж авгай эргүүлдэг хүүхэд зоддог ажилдаа ирдэггүй хачин багш нар зөндөө штээ. Тэд нарын цалинг нэмж яахын. Хүүхэд зодоод зүгээр суугаад мөнгө ав гээд нэмэх үү. Зүгээр байгаад өгөөрэй хөөе май шүү л гэе даа. Сайн багш нар сая 600 байтугай аваг ээ хамаа алга.
2017-09-20
Зочин:
Vhseniih n seheeten baidag yum bagsh nar yamar ch medleggvi heden arhichin avgai nar l baidagsht
2017-09-20
Amgalan:
Toriin banknii zahiral gar deer 10 say l irdeg nembel saihan l b.na gej chamlaj baihad shaardlaga tabisan bagsh nar harin ch orobdmoor bagiig nehej b.na shuu dee
2017-09-20
Туяа:
Яагаад ийм юм болж байнаа гэдэгт хувь хүнийхээ зүгээс дүгнэлт хийх чадвар энэ бичээчид алга. Нийгмийн дундаж давхрага болох багш, эмч, болон төрийн албан хаагчдын нуруун дээр нийгэм өөрөө тогож яваа. Энэ бичээч угаасаа олонхи биш ганц хар толгойгоо авч яваа хүн бөгс долоосон юм бичээд л хар амиа хоохойлчихно. Гэтэл ард түмниы амьдралыг ийм болтол нь доош нь оруулсан нөхдийн талаар ЧИ юу бичиж ард түмэнд сэрэмж өгсөн юм. Бас сэтгүүлч ухаантай юм бол save ч гэх шиг бичмээргүй л байна шүү дээ. Толгой чинь олгой юм байна
2017-09-20
Зочин:
яг зөв. Дэмжиж байна
эцэг эх:
багш нар жаахан ч гэсэн эх оронч бай л даа
2017-09-20
zochin:
Enhlen mini dee naaduul chini idej uuh bolohooroo mongo olood l bn.Yum unsaach kontsess opshor awilga gazrin bolon lizents ashigt maltmal awijga..........henii zahialgaar bicheed bn bagsh nar chamaas uhaantai uchraas iim egzegtei tsag uyeiig medreed songood baigaa yum
2017-09-20
Зочин:
ene heden mungunii setguulchid bodvol hangalttai mungu avdag bolood iim bichij bgaa baihdaa ene niigemiig chini eruul zuv chig ruu ni yavuulah geed naad humuus chini temtseed bgaa yum bish uu ta nar shig huylssur yum bichchiheed idej uugaad tomchuudiiin bugsiig dolooj yaaagui shuu naad humuus chini chi neg udur 50 huuhdiin dund suugaad ajilaa hiigeed uz chi neg shunu uvchtei hunii tsus nuj, baas sheestei ajillaad uz tegvel chamd ene humuus ajil amidraliig harah tsonh arai uuruur haragdah bailgui neg kontses yariad l heden zuun say tsag zuudeg humuusiinhee talaar chi yum bichsen bol chamaig setguulch gj bodohoor bailaa daanch mungunii tuluu setgelee ugsun yanhan yum daa
2017-09-20
ХЭ ХЭ:
ЦАЛИНГ НЭМЭХ ХАНГАЛТТАЙ БОЛОМЖ БИЙ ДААНЧ БҮГДИЙГ НЬ ХУЛГАЙЛААД АВЧИХАЖ БАЙГАА ЮМ ДАА
2017-09-20
zochin:
30-n ger buld ochdog gazriin bayalgaas 30000 bagsh jaahaniig l uguuch gesen bolov uu!
2017-09-20
Зочин:
Arai l um shaardaad bgaan
2017-09-20