П.Ганхүү: Нүүрсний үнийг нэмэх боломжгүй
2017-09-20

 

Өвлийн ачааллыг хүндрэлгүй давах их ажлын хүрээнд станцуудын гол түүхий эд нийлүүлэгчнүүрсний уурхайнуудын ажилтай Эрчим хүчний сайд П.Ганхүү өчигдөр танилцлаа.  Төвийн эрчим хүчний системийн дийлэнх буюу 60 хувийг хангадаг Багануурын уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил есдүгээр сарын эхний байдлаар 85 хувийн биелэлттэй байгааг уурхайн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун танилцуулсан байна.

 

Авахад бэлэн нүүрс 550 мянган тонн буюу хоёр сарын нөөцтэй байгаа аж. Харин тулгамдаж буй асуудлын хувьд уулын дэд станцыг шинэчлэх төсөл, ус шүүрүүлэх хэсгийн байгууламжийг нүүлгэн шилжүүлэх төсөл, урт хугацаат “Монгол нүүрс” төслийн зээлийн үлдэгдэл болох 39 тэрбум төгрөгийг хаах боломж зэргийг уурхайн удирдлагууд хөнджээ. Эрчим хүчний сайд П.Ганхүү “Уулын дэд станц, ус шүүрүүлэх байгууламжийг нүүлгэн шилжүүлэх ажлыг даруй судлан, Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх арга зам эрэлхийлье. Харин нүүрсний үнийг ойрын хугацаанд нэмэх боломжгүй” гэсэн хариултыг өгсөн байна.

 

Shuud.mn
Сонин хачин
тэц-3:
тэц-3 орчимд их заваан харагдах юм. Хойноо төмрийн хог сэгээ хураасан, нүүрс нь ил задгай, хавар намрын шороонд улаанбаатарын төв рүү нүүрстэй шороогоороо шуурч байдаг. Ядаж хашаагаа тойруулаад мод тарьж болдоггүй юм байх даа. Ууланд очиж мод тарьж байхаар.
2017-10-19
Зочин:
Өвөлжилтийн бэлтгэл шалгаж харагдаач. Сайдаасаа унахаас өмнө уурхайд шахсан хогийнхоо мөнгийг салгаж авах гэж ирчээд. Унасан засгийн төлөөлөл юугаа шийддийн
2017-09-21
Зочин:
TENEG HUJAA
2017-09-20