Харааны бэрхшээлтэй иргэд орон сууцандаа орлоо
2017-09-20

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Харааны бэрхшээлтэй иргэдийн орон сууц ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн дарга З.Болдсайхан нарын албаныхан болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

 

 

Баянгол дүүрэгт байрлах Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн хажууд баригдсан орон сууцанд 116 айл төвхнөх юм байна.

 

 

Орон сууцыг улсын төсвийн 4.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьжээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
odontuyag demjij bn, duuregtee ahmadiin oron suuts, zaluuchuudiin oron suuts, emch bagsh nartaa zoriulsan oron suuts bariach tanias guij bn, mundag bn,
2017-09-21