Хүнд жингийн аварга амьсгал хураалаа
2017-09-20

 

Олон улсын боксын холбооны хүнд жингийн дэлхийн аварга асан Дэвид Бэй зуурдаар таалал төгслөө. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрхэлсэн ажилтны мэдээлж байгаагаар Бэй нь Нью Жэрси мужийн Камденд барилгын ажил хийж яваад металд цохиулж амь насаа алдсан гэнэ.

 

Талийгаач нь краны жолоочоор ажилладаг байсан юм. Тэрээр анх 1981 онд мэргэжлийн боксын рингэнд гарч улмаар 1984 онд хүнд жингийн аварга болж байсан нэгэн юм.

 

Харин 1985 онд олон улсын боксын холбооны хүнд жингийн аваргын бүсийн төлөө Ларри Холместой 10 үе тулалдаж ялагдаж байжээ.

 

1994 онд боксын спортоос зодог тайлж байсан эр энэ жил Пенсилван мужийн боксын алдрын танхимд залагдаад байсан юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Металд цохиулж амь насаа алдах гэж юу гэсэн үг вэ мэдээ бичигтээ тайлбарлаад өгөөч.
2017-09-20