Лаурас Гиснас: Монголын ногоон хөгжил бусад оронд дууриал болно
2017-09-20

 

НҮБ-ын “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл”-ийн долоо хоног манай улсад болж буйтай холбогдуулан БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, НҮБ-ын Сургалт удирдлагын хүрээлэнгийн уур амьсгалын өөрчлөлтийн түншлэлийн ажлын албаны дарга Ангус Маккей, Норвегийн Уур амьсгал, байгаль орчны яамны ахлах зөвлөх Лаурас Гиснас тэргүүтэй төлөөлөгчид мэдээлэл хийлээ.

 

 

НҮБ-ын “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” хөтөлбөрт Монгол  Улс 2013 онд нэгдсэн бөгөөд хөтөлбөрийг 2013-2017 онд хэрэгжүүлж байгаа аж. Уг түншлэл Монгол Улсад ногоон хөгжлийн суурийг тавихад  үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй Монгол Улсын хэрэгжүүлсэн туршлага түншлэлд нэгдсэн бусад орнуудад үлгэр болохуйц сайн туршлага болж байгааг НҮБ-ын Сургалт удирдлагын хүрээлэнгийн уур амьсгалын өөрчлөлтийн түншлэлийн ажлын албаны дарга Ангус Маккей хэвлэлийн хурлын үеэр онцлов. Түншлэлийн хэрэгжүүлэгч байгууллагууд болон хандивлагч орнуудын зүгээс Монгол Улс ногоон хөгжлийн бодлогыг баталж, түүний зорилго, зорилтыг “Даян дэлхийн тогтвортой хөгжил 2030”-ын зорилготой уялдуулж, үндэсний хөгжлийн бодлого, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр үүрэг авчээ. Мөн ногоон хөгжлийн бодлогын зорилтуудтай салбарын бодлогыг уялдуулж, хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих шилжилтийг эхлүүлнэ хэмээн төлөвлөж, институцийн чадавхыг бүрдүүлж, бэхжүүлсэн гэж үзсэн байна.

 

Тус хөтөлбөр нь ногоон хөгжилд хөрөнгө оруулах замаар ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулахад чиглэдэг. Монгол Улсын хувьд тулгамдаж буй асуудал нь нэг ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 17 кг байгалийн нөөц ашигладаг буюу  хүлэмжийн хийн ялгарлын эрчим өндөр байгаа явдал гэнэ. Гэтэл дэлхийн дундаж нь нэг ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хоёр кг орчим байгалийн нөөц ашигладаг аж.  Үүнийг өөрчлөхийн төлөө Монгол Улс анхаарах ёстойг олон улсын мэргэжилтнүүд зөвлөлөө.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
modod
2017-09-20