Мексикт болсон газар хөдлөлт 230 хүний аминд хүрчээ
2017-09-21

Мексикийн нийслэл Мехико хотноо өчигдөр 7.1 магнитудын газар хөдлөлт болсон билээ. Тэгвэл уг байгалийн гамшгаар амиа алдагсдын тоо 230-д хүрсэн талаар Ройтерс агентлаг мэдээлэв.

 

 

Энэхүү үйл явдалтай холбогдуулан Ерөнхийлөгч Энрике Пена Ниито орон даяар гурван өдрийн гашуудал зарласан байна.

 

Газар хөдлөлтийн үеэр дунд сургууль нурж, дотор нь байсан хүүхдүүд нурангид нь дарагдсан билээ.

 

Нурангид дарагдсан 21 хүүхэд амиа алдсан хэмээн албаныхан мэдээлэв. Ойролцоогоор 300 гаруй барилга, байгууламж нурсан аж.  Нийслэл хотноо сүүлийн 32 жил болоогүй хүчтэй газар  хөдлөлт болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин