АНУ, Роханжи үндэстэнд туслахыг уриаллаа
2017-09-21

Мьянмарын шашны цөөнх гэгддэг Роханжи үндэстэн туслахыг АНУ-ын Төрийн Департамент Нью-Йорк хотноо зохион байгуулагаж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулга уулзалтын үеэр уриалсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Роханжи үндэстэнд 32 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхийг олон улсаас хүссэн байна.

 

Тус үндэстнүүдийн голлон амьдардаг Мьянмарын Рахин мужид нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд өнгөрсөн сарын 25-нд эхэлсэн цэргийн ажиллагааны улмаас 450 мянган роханжичууд хөрш Бангладеш руу дүрвэжээ.  

 

Төрийн Департаментын үйл ажиллагааг хариуцсан нарийн бичгийн дарга Саймон Хеншбу “Роханжичууд хүнд хэцүү нөхцөлд амьдарч байна. Тэдэнд туслах хэрэгтэй. 400 мянга гаруй хүн хөрш Бангладеш рүү дүрвэсэн. Тэд дүрвэсэн ч хүндхэн нөхцөлд амьдарсаар байна” гэж мэдэгдэв.

 

Дээрх 32 сая ам.долларын хэдэн хувийг нь АНУ гаргах нь тодорхойгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яахав Мьянмар ядуу улс болохоор л туслая энээ тэр гэж бгаа юм. Хэрэв баян улс байсан бол Америк өдийд тэнд дайн дэгдээгээд , хооронд нь алалцуулаад, бөмбөгдөөд , баялгийг нь зөөж бгаа .
2017-09-22
Зочин:
NOVSHIIN AMERIKUUD INGEED HUNII HEREGT DURAAR OROLTSOJ GAI TARIDAG
2017-09-21
Зочин:
rohinia
2017-09-21
Зочин:
АНУ яг талибуудыг давраадаг шигээ зүйл хийх нь дээ. Дараа өөрсдөө тэднийхээ эсрэг байлдана
2017-09-21
Зочин:
Роханжи гнж ямар үндэстэн байна аа? Англиас хуулж байгаа бол ядаж зөв хуул л даа... Rohingya гэж байгаа биз дээ? Рохингя... юун роханжи... сэтгүүлч хүн байж яасан дураараа юм бэ?
2017-09-21
Зочин:
rohinia