Карим Бензэма гэрээгээ сунгалаа
2017-09-21

 

Реал Мадрид багийн довтлогч Карим Бензэма одоо тоглож байгаа эзэн хааны багтайгаа 2021 оныг дуустал гэрээний сунгалт үзэглэлээ. Талууд тохиролцоонд хүрсэн талаар Реал Мадрид клуб зарлалаа.

 

Ингэснээр Бензима, Иско, Дани Карвахал нар Реал Мадрид клубт ирээдүйд хамтдаа байна гэдэг нь ойлгомжтой болж байна. Өдгөө 29 настай Франц эрийн хувьд анх 2009 онд 35 сая еврогоор Мадридтай нэгдэж байлаа. Түүнээс хойш Бернабеуд тоглох хугацаандаа 14 цомыг багийнхаа хамтаар өргөжээ.

 

Шинэ гэрээнийхээ дагуу тэрбээр 33 насныхаа төрсөн өдрийг өнгөртөл эзэн хааны өмсгөлтэйгөөр тоглохоор болж байгаа юм. Мөн түүний цалин нэг жилд 7.5 саяаар нэмэгдсэн байгаа юм.

 

Сүүлийн жилүүдэд түүнтэй Арсенал, Пари Сен Жермен зэрэг клубүүд нэр холбогдоод байсан юм. Харин энэ талаар Бензэма “Довтлогчийн хувьд эхлээд өөрийн тоглож байгаа багтайгаа ирээдүйгээ холбохыг хүсдэг. Ялангуяа Реал Мадрид шиг багт тоглож байгаа хүнд өөр багийн талаар бодоод байх шаардлага байхгүй” хэмээсэн юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин