Ургацын 48 хувийг алдаж магадгүй
2017-09-21

 

Манай улс сүүлийн жилүүдэд төмсний хэрэгцээгээ дотоодоос 100 хувь хангаж байгаа. Харин энэ жил 74 хувийг хангана гэж тооцоолжээ. Бусад хүнсний ногооны хувьд дотоодын хэрэгцээний 40 хувийг хангах юм байна.

 

Одоогоор ургац хураалтын явц 70-90 хувьтай байна. Тодруулбал, есдүгээр сарын 20-ны байдлаар 68500 тонн үр тариа, 35700 тонн төмс, 36000 тонн хүнсний ногоо, 12400 тонн тэжээлийн ургамал хураажээ. Харин энэ жил нийт ургацын 48 хувийг алдаж мэдэхээр байна гэж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдэгдээд байгаа. Учир нь, ирэх өдрүүдэд цас орох төлөвтэй байгаа тул үүнээс ч илүү ургац алдаж мэднэ хэмээн анхаарууллаа.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
25:
Laitai yumaa neeree. Tsagtaa boroo orohgui tgd hagas dutuu urgasnaa avah geheer tsas ni darah geed. sdamaa
2017-09-21