ЭЗ-ийн хамтын ажиллагааны Хүрээлэн бүрэн эрхт ОУБ боллоо
2017-09-21

 

Тус байгууллагын гишүүн орнуудын Засгийн газар хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр болсныг тэмдэглэх ёслолын ажиллагаа БНХАУ-ын Шинжян-Уйгурын өөртөө засах орны нийслэл Өрөмч хотод 2017 оны 9-р сарын 7-нд амжилттай болж өнгөрлөө.

 

Ёслолын ажиллагаанд Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Такехико Накао, БНХАУ-ын Сангийн сайд Сяо Жие болон гишүүн орнуудын сайд, дэд сайд тэргүүтэй 130 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.Мөн энэ үеэр Төв Азийн Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр ажилладаг судалгааны төвүүдийн II чуулга уулзалт болж эдгээр байгууллагуудыг холбосон нэгдсэн сүлжээ байгуулагдсан байна. Нийт 25 орныг хамарсан уг сүлжээнд Монгол улсаас оролцсон 3 байгууллага багтаж байна.

 

Тус Хүрээлэн нь Төв Азийн Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (ТАЭЗХА)-ны хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжихэд чиглэсэн мэдлэгийг бий болгох, чадавхийг бэхжүүлэх зорилготойгоор анх 2009 онд виртуаль хэлбэрээр байгуулагдаж, 2015 онooс Өрөмч хотод байрлах болжээ. Одоо тус хүрээлэнгийн захиралаар Монгол Улсын иргэн Санжаасүрэнгийн Баяраа ажиллаж буй юм. 

 

ТАЭЗХА-ны хөтөлбөрийг 1997 онд Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны санаачлагаар Төв Азийн улс орнуудын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор байгуулсан бөгөөд өнөөгийн байдлаар Афганистан, Азербайжан, БНХАУ, Гүрж, Казахстан, Киргиз, Монгол, Пакистан, Таджикистан, Туркменистан, Узбекистан гэсэн 11 гишүүн улс бүрэлдэхүүнд нь багтаж байна. 

 

 

-Төв Азийн Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны Хүрээлэнгийн захирал С.Баяраа ёслолын ажиллагаанд оролцогчдод хандан үг хэлэв-

 

 

 

-Хүрээлэн болон Азийн Хөгжлийн Банкны хооронд гэрээ байгуулах үеэр (зүүн гар талаас) АХБ-ны Ерөнхийлөгч Такехико Накао, Хүрээлэнгийн захирал С.Баяраа нар-

 

 

ЭХ  СУРВАЛЖ:  http://eagle.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
estrad mongoloos uuseltei
2017-09-25