НИТХ даргаа томилно
2017-09-22

НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр болно.

 

Хуралдаанаар НИТХ-ын шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм. Өчигдөр  МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж  НИТХ-ын даргад  нэр дэвшигчийг хэлэлцсэн. НИТХ-ын даргаар НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Д.Баярсайхан, Г.Төмөрбаатар нарын нэр явж байгаа юм.

 

Өнөөдөр болох  НИТХ-ын үеэр дээрх асуудлыг хэлэлцэхэд заалнаас хэд хэдэн хүний нэрийг дэвшүүлэх магадлал ч байна.  Нийслэлийн МАН-ын бүлэг хэнийг НИТХ-ын дарга нэр дэвшүүлэхээс асуудал хамаарах юм. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нягт гуай, хурлын даргалагчийг томилох бус сонгодог юм
2017-09-22
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-09-22