У. Хүрэлсүх биш бол... Өөр хэн гэж
2017-09-22

 

Агуу гэгддэг Путины сонгуулийн сурталчилгаа хаалтдаа орж байхад “Путин биш бол өөр хэн гэж” гэсэн ганцхан асуултаар төгс ялалтыг нь дархалж байлаа. Энэ бол Путиныг тахин шүтсэн туйлширсан үзэл бус зүгээр л өөр өрсөлдөх лидер гарч ирээгүй байгааг үнэнээр нь хэлсэн хэрэг. Өнөөдөр Монголын улс төрийн тогоо хуйвалдаандаа халсаар цоорч бие биенээ түлж шалзалж эхэлж байхад “У.Хүрэлсүх биш бол өөр хэн гэж” асуух нь пялдага асуулт биш.

 

Түүхэндээ засгаа унагааж байгаагүй гэдэг нь МАН-ын сайрхах зүйл биш. Нэг талдаа Шинэ үеийн түүхэндээ хариуцлагыг шударгаар тооцож чадахгүй дүлийрч ирсэн гэдгийг харуулдаг тааруухан үзүүлэлт болчихно. Хүссэн ч эс хүссэн ч улс төрийн царцанги байдалд доргилт орсон. Шинэ үе хуучнаар солигдох нь улс оронд ч, хувь хүнд ч ирдэг. Харин хуучрагсад ба хоцрогсод хүлээн зөвшөөрч эвлэрэх нь тийм ч амархан бус. Тэдний явцуу хүслээр болдог байсан бол түүх зогсоно. Энэ үнэнийг нам дотроо хэлж ирснээрээ хамгийн зөв байрлалд  байгаа улс төрч бол У.Хүрэлсүх.

 

МАНАН ч бай Мафи ч бай тусгаар улсын баганыг түшилцэж буй МАН толгойноосоо үнэр орсоныг бид харж байна. Ингэсээр нэг  мөсөн ялзарвал төрд маш том хор уршигтай. Гинжийг таслахаас илүүтэй” тасалцгаая” гэж шийдэн хөдлөх нь өөрөө ялалтын 50 хувь. Энэ намрын ээлжит бус чуулганаар халайрууд энэхүү 50 хувийг хийж чадсан. Шар бор хоногуудаар амьдарч буй иргэдийн шудрага ёсны хүлээлтийг тээсэн залуус том сорилтыг давсан. Намынхаа амлалтыг хүн танихгүй болгож хэрэгжүүлсэн алдаатай нүсэр том Засгаа унагааж чадлаа. Тэд худалдагдсан бол, тэд айж няцсан бол МАН-ыг уучлах  өөр зай ард түмэнд нь үлдэхгүй бол яах байсан бэ.. Үүгээрээ засаг унагаагчид намаа аварсан. “Хэдхэн дарга нараа дийлэхээсээ өнгөрчээ” гэсэн иргэдийнхээ гуйвч дайвсан итгэлийг нэг зүгт хандуулж чадсан нь энэ засгийн газрыг унагаасан эхний гаьяа болно. МАН эргээд улс төрийн НАМ болох уу, мафийнхаа гарт үлдэх нь үү гэсэн хүлээлт бий болсон байгааг мэдэрч байгаа нь ирээдүй цагт улс төрдөө үлдэнэ.

 

Бид сонгуулиас сонгуульд сул гишүүдээ сугалж, шинэчлээд байгаа ч мөнгөөр гаргадаг сонгууль хийдэг тул эргээд тэднийгээ алдчихаад байна. Нөгөө талдаа их хуралд эзлэх оюунлаг гишүүдийн тоо зудтай жилийн малын хорогдол мэт болж, баячуудын өв залгамжлал“ хун тайж” нар төрд нэмэгдсээр байх боллоо. Тэд эхэндээ чуулганд даруухан сууж эрх ашгаа дэмжүүлж, чимээгүйхэн хууль батлуулдаг байсан бол одоо ил цагаан болсон харагдана. Жижиг орны сул тал энэ. Төсөвт өндөр татвар төлдөг гэж аархах баян компанийхаа буяныг хүртсэн ганц жишээ хэлчих гэхэд хэцүү. Улсынхаа армийг тамхи бохиор үнэгүй хангадаг Өмнөд Солонгосын том компаниудын дэргэд нүүр түлэгдмээр. Харин манай олийнууд намдаа төлсөн хандиваа  төрөөс хэд нугалж авсаар байгаа нь ганц үнэн.

 

Төрийн албыг худалдах хувиарлах нь бялууны хэмжээсээс давж хунтайж нарын өв залгамжлал, гарын бэлэг болгох нь бараг албан ёсоор хуульчлагдах дөхлөө. Ийм дампуурлын туйл дээр МАН сая нэг сэрлээ. Засгаа унагаасныг МАНАН-г сөрсөн шинэ тэмцэл гэж харвал бол дөнгөж оршил.

 

Одоо эрх баригч намын торхонд ямар хор исэж буй талаар нийтээрээ ярьж таамаглаж байна. Хэсэг бүлэг нөхөд шинэчлэл нэрээр эрх мэдлийн төлөө улайрч байна гэсэн мессежийг эрх мэдлээ алдахгүйн төлөө улайрч байгаа талаас тарааж байгаа нь  ч тодорхой.

 

МАН өнгө мөнгөн дороос босох эсэх нь одоо бага хурлын гишүүдийнх нь сонголтод үлдсэн. Томчууд чинь томорч л байг. Мөнгө боломж амалж л байг. Үзэл бодол итгэл үнэмшлээрээ тэсэж үлдвэл олон нийтийн дэмжлэгийг авч чадахыг энэ зуны халуун сонгууль, намрын засаг огцруулалт харуулсан. Бага хурлын гишүүдийг хотынхон залгичихна л гэнэ. Их хурлынхныгаа худалдаад авчихна л гэнэ. Хөгжилтэй ардчилсан улс оронд жигшдэг бохир бүхэн манай улс төрд хэвийн л яриа болж. Маш том нөөцтэй нам яагаад ийм ялзарсан харагдах болсон юм бэ гэдэг бага хурал дээрээ тавих асуулт. Намаа дагаж төрийн алба хашилцсан бүхэнд мөнгө хөрөнгө, байр суурь байна. Харин шудрага ёсны төлөөх үзэл бодол, итгэл үнэмшлээ илэрхийлэх орон зай нь МАНАН дунд бүдгэрсээр харагдана.

 

Хэдий болтол ард түмэн дангаараа МАНАН-тай үзэлцэж, сонголтоороо тэмцэж байх ёстой юм бэ гэж. Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн шударга ёсыг нэхсэн.. Үлдснийг нь гүйцээчих улс төрчид байгаа гэж итгэл тавин шинэ Ерөнхий сайдыг хүлээж байна. Эдийн засгийн өсөлттэй тайлангаар хооллосоор энэ ард түмэн чинь залхсан тул МАН-ын шинэчлэлийг хагарал биш аврал нь гэж харж байгааг хуучиндаа хоргодон эргэлзсэн гишүүд нь мэдрэх ёстой байх.

 

Засаг унаснаас хойшх хүлээлт сунжрах бүр шинэ Ерөнхий сайдын нэр дэвшүүлэлтээр сошиалыг бялууруулж байгаа харагдана. М. Энхболдыг Н Энхболдоор нь солихын төлөө эхлүүлсэн шинэчлэл юм уу. Нэг саданг нь арай унагахаар нөгөө ах нь гараад ирдэг ургийн ТӨР юм уу. Дахиад л тохирооны хүүхэлдэйгээр Ерөнхий сайд тавчихаад ард түмнийхээ урамруу ус цацмаар байгаа юм уу. Дахиад л албан тушаалаа наймаалцаах гээд байгаа юм уу. Байгаа бүхнээрээ дэнчин тавьж, өөрчилье гэж боссон МАН-ын залуу улс төрчдийн гайдаа гарсан зориг юм уу.

 

Улс орноо авч ирсэн түүх болоод төр түших боловсон хүчнээр илүү гэдгээрээ бахархаж ирсэн ийм том намыг хэдхэн гэр бүл, том мөнгөөр эрхшээсээр байхыг бага хурал нь дахин зөвшөөрөх юм бол тэгээд ”баяртай”. Олны итгэл ийм их унасан байхад МАНАН дундаас дахиад бялуу авахаар алалцвал бүгд хувцсаа л норгоно. Ийм л үед МАН-ын бага хурал сунгаа хийх болжээ.

 

Хагарал нэртэй ч авралынхаа зам дээр байгаа МАН-ын гишүүд Хүрэлсүх ба бусад хэн нэгэн гэдэгдээр бүх бооцоогоо тавих болоод байна. У.Хүрэлсүх нь улс төрчийнхөө хувьд намын даргаа авчих хэмжээнд хүрч, улаан шугам дээр гарч чадсан тод мөртэй. Гэхдээ туйлын удирдагч болох хүн гэвэл пялдагадсан юм болно. Харин улс төрд залуу үеийнхний цаг үе иржээ гэж харвал цаг үеийнхээ талд зогсож гараас нь татаж, хонхыг нь цохиж буйулс төрч бол У.Хүрэлсүх. Маш далд хорон тоглолттой улаан зангиатнууд дотроо арай дээр нээлттэй, ардчилалд элэгтэй, “мужик” гэвэл Хүк мөн нам дотроо дээгүүр бичигдэнэ. Хүрэлсүх нь засгийг толгойлбол масс буюу олон нийт эерэг хүлээн авч намын унасан рейтэнг нь дээшилбэл ирэх сонгуулийн зураг арай гэрэлтэй бууж магад гэж ажиглагчид хэлж байна. Сунгаанд байгаа Ө.Энхбтүвшин болоод Н.Энхболд нарын хувьд намдаа тулхтай эрхмүүд мөн боловч МАН-ыг шинээр харах гэсэн одоогийн том хүлээлт дээр бол арай л удаан хэт “дөлгөөн” хүмүүс.

 

Би хувьдаа нам бус. Гэхдээ МАН одоо төр барьж буй учир тогооны асуудал нь төрийн хэрэг болсон нөхцөлд ийн нуршлаа.

 

Ард түмэн рүүгээ ойртьё гэсэн зоригтой эхлүүлсэн алхмаа төгс гүйцээе гэвэл зөвшөөрөгдсөн Лидерээ л нягт хүрээлэх. Улс төрийн хүрээнд яг одоогийн ээдрээтэй нөхцөл байдал, том хагарлын  солбилцол дунд У.Хүрэлсүх биш бол өөр хэн МАНАН-г задлах жагсаалын оройд зогсоно гэж...

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
монгол галзуу нарын орон болжээ. настояший дурдом.
2017-09-29
Зочин:
МАН цор ганц тогтвортой байж чаддаг имиж ээ алдсан ч гэсэн намаа шинэчлэж чадах юм байна гэсэн итгэлийг олон нийтэд үлдээж чадлаа шүү. Одоо шинэчлэлээ шуурхай хийгээрэй их хурал нь ахиад зөв шийдвэр гаргаасай
2017-09-28
balt:
shine said tomilloh ajliig zorigtoi ooroo shiid namaas shiid gargaj said nariig tabihaar hurelsuh ta oniii daraa unah bolnoo
2017-09-28
balt:
x huu said bolood zorigtoi ard tumend yls ornii baidliig unen urj zorigtoi 2 jil shiid gargah h tei ajil hauj baigaa bagsh nart unen baidlaa helj oni daraa tsaling 45 aar nemeh bolomjtoi baidlaa unen zob oilguulah emch adilhan oriig busee changalaad tolj ehel
2017-09-28
Зочин:
Энэ л биш
2017-09-27
Зочин:
иш хэлэх ч үг алга. хэн нэгэнд амьдралаа даатгаад явж байдаг арчаагүй ч эр бол доо.
2017-09-27
bayr huu:
enuuunii 3 uyiig sudlah heregtei deee
2017-09-27
Зочин:
Хүрэлсүх гэгч түгжил Монгол улсад хэзээ ч сайн юм хийхгүй!
2017-09-27
Зочин:
xaxaxa booj vxeech vhi
2017-09-26
Зочин:
цаазыг ялыг сэргээж ард түмэнд тусгаар улс гэдэгээ сануулж эх орноосоо уравсан 3 улс төрчын толгойг авах хэрэгтэй
2017-09-26
дорж:
Зөв байна.Хүрэлсүхээс өөр хэн гэж!
2017-09-26
Зочин:
Нэгэнт л орцруулсан бол наад хумуусээс оор шуналгуй намдаа унэнч элдэв хуйвалдаанд оролцдоггуй хаана ч очсон оороо ажлаа сайн мэддэг 50иас дээш насны буурьтай тулхтай зарчимтай чадалтай хун энэ 60 хунд байгаа байлгуй дээ.
2017-09-26
Зочин:
Манай улс яачихваа. Дээшээ дарга болох гэж аймаар шившигтэй юм болж байнаа арай ч дээ. Бур дэндэж байнаа. Миний бодлоор энэ засгийн газпр сайн ажиллаж байхад энэ хунд хэцуу уед заавал огцруулах ямар хэрэг байнаа. Хамгийн гол нь хэдэн залуучууд намынхаа эсрэг хуйвалдаад засгаа огцруулчих юма. Ер нь их хурлын гишуудийн нас 40 оос дээш 70 хуртэл байвал зугээр юмаа. Ер нь суулийн олон жил ийм байдалтай яваад бнаа. Хумуус хуухдуудээ огцруулжав огцруулмаа гэж нэр лгч баймаар юм. Одоо наад хэруулээ больж улс эх орноо зад хогжуулмээр бнаа. Арай дэндэж уур хурээд бнаа
2017-09-26
ган:
Хүрэлсүх л биш бол нөгөө 2 нэр дэвшигчийн аль нь ч яахав
2017-09-26
Зочин:
Женко Топор 2 ийг толгойдоо тавьчихаад юу бодож суухав долоон уулын цаагуур далд ор
2017-09-26
z:
yaj iim mahan tolgoitoor udirduulah yum be mu yumandaa l sain garshdee
2017-09-25
Их л:
эгзэгтэй юм. МАН гар - ууд ч баллаж өгнө шүү дээ! МАН - ын Их хурал - аас л хойш байдал Бүрэн тодорно, нурна.
2017-09-25
Зочин:
Уг нь гайгүй хүн гэж боддог байсан боловч ХЭРО Бааиартай ярьж байгааг сонсоод бүүр дургүй хүрсэн шүү
2017-09-25
Зочин:
хүрэлсүхийг үздэггүй байсан хүн одоо талд нь орсрн байх юм улс төрөө гэж
2017-09-25
Зочин:
Хүүгий чи шүү.
2017-09-25
Гишүүн:
Энэ сэлэм Тогмид ерөнхий сайд болох юм би л лав намаасаа гарлаа. Олон хүн тэгэх байх. Нам дахиад хуваагдсаны дараа эргэж Хүрэлсүхтгүй намд ороё.
2017-09-25
ЗОЧИН:
Тэнэг минь Хүрэлсүх шунасандаа биш жигшисэндээ,луйварчдын толгойг авахын тулд нэрээ дэвшүүлсэн юм,юм мэдэхгүй байж мдэмий юм солиорохын хэрэг юу билээ.
2017-09-25
иргэд:
У.Хүрэлсүх бол энэ удаад бурханаас бидэнд илгээсэн бурханы элч мөн,ийм хүнтэй зэрэгцэж нэр дэвшиж цаг барахаар эртхэн нэрээ татмаар юм,тэгээд ч Хүрэлсүх шиг ажил хариуцах чадваргүй юмнууд болих хэрэгтэй,ХҮРЭЛСҮХ БИШ БОЛ ӨӨР ХЭН БАЙХ БИЛЭЭ.
2017-09-25
Зочин:
иш хэлэх ч үг алга. хэн нэгэнд амьдралаа даатгаад явж байдаг арчаагүй ч эр бол доо.
зочин:
Хүрэлсүхийг дэмжиж байнаа. залуу хүн энэ МАНАНг ор үндсээр нь таслаж ард түмнийг жинхэнэ утгаар нь амьдрахад нь зөв чиглүүлж чадна гэдэгт л итгэж байнаа хүрэлсүхээс өөр сонголт алга байна шүү Хүрэлсүх шадар сайдын ажлыг маш сайн хийсэн шүү яг л тийм зоримог ажиллах хэрэгтэй
2017-09-25
зочин:
Хүрэлсүхийг дэмжиж байнаа. залуу хүн энэ МАНАНг ор үндсээр нь таслаж ард түмнийг жинхэнэ утгаар нь амьдрахад нь зөв чиглүүлж чадна гэдэгт л итгэж байнаа хүрэлсүхээс өөр сонголт алга байна шүү Хүрэлсүх шадар сайдын ажлыг маш сайн хийсэн шүү яг л тийм зоримог ажиллах хэрэгтэй
2017-09-25
zochin:
Hurelsuh bish bol Nyamdorj l baihgui yu oor hen baidgiin, ene tsag ued zangaragtai shudarga, ali neg buleg frakts baihgui, zorigtoi haraat bish, iim l hun nam toriig udirdah yostoi, ene hun ni yaltach baihgui Nyamdorj sh dee, oor hun taviad yu ch oorchlogdohgui bahi baidgaarai baij baigaad 2020 ontoigoo zolgood MAN uls toroos archigdana, harin bur Erdenebatiigaa ogtsruulsandaa haramsah bolno!!!!
2017-09-25
Зочин:
khurelsykh yamar bolovsroltoi khun be
2017-09-25
эа:
Хүрэлсүх л биш бол өөр хэн ч биш
2017-09-25
f:
МАНАН гийн хүү уур хүрээд байна уу
2017-09-25
зочин:
Хүрэлсүх ч бас л төрөөс төрсөн тэрбумтан шүү дээ. Энэ хүн АН-д албан ёсоор элсвэл жинхэнэ зоригтой эр болно. Эс бол араас хутгалагч Түгжил.
2017-09-25
f:
МАНАН гийн хүү уур хүрээд байна уу