Ц.Сандуйн өргөдлийг хэлэлцэж байна
2017-09-22

НИТХ-ын ын XI хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй үг хэлж, албан тушаалаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж байгаагаа хэллээ. Дараагаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан төлөөлөгчид үг хэллээ. НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл нар НИТХ-ын тэргүүлэгчийн асуудлыг хэлэлцэх санал гаргалаа. Энэ асуудлаар санал хураалт явуулахад дэмжигдсэнгүй. Ингээд  НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргасантай холбогдуулан хуралдааныг Тэргүүлэгч н.Батсайхан даргалахаар боллоо.

Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуйн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэв.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү “НИТХ 2012 оноос байнгын ажиллагаатай болсон. Ингэснээр нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг байнга шийдвэрлэж байлаа. 2016 оны сонгуулиар бүрдсэн  НИТХ хуралдсангүй. Ажил, албан тушаал ярих болохоор л хуралдаж байна. Яагаад бид баталсан зүйлээ хэлэлцэхгүй байна вэ. Яагаад таван сар хуралдсангүй вэ” хэмээлээ. Хуралдаан даргалагч хэлэлцэж байгаа тогтоолын төслөөс ангид асуудал болохыг тайлбарлав.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “НИТХ-ын хуралдаан бол төлөөлөгчдийн шийдэх асуудал. Нийслэлийн Засаг захиргааны хуулийн жилд хоёр удаа хуралдах заалттай хэмээлээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сандуй харин ч шударга хүн байна лээ. Хэвлэл мэдээлэл энэ вэб хуудсуудаар л муулаад байгаа болохоос амьдрал дээрээ маш зөв хүн байна лээ. Одоо тэгээд НИТХын даргын ажлаа өөрөө өглөө учир нь 60 тэрбумын асуудал шүүх цагдаагаар шалгагдаж байгаа тийм учир нэг мөсөн шалгуулж шийдүүлэхээр болсон. МАНын даргын ажлаа бас л өглөө өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдсан учир бүх хариуцлагыг өөртөө үүрч ажлаа өгсөн. Яс үнэн дээрээ Хүрэлсүх Амарбаясгалан, ОюунЭрдэнэ мэтийн нөхдүүд намаасаа урваж нөгөө талд ажиллаж намаа ялагдуулсан байтал тэдгээр хүмүүс хариуцлага байтугай ямарч асуудалд орсонгүй дээ.
2017-09-23

хбйгрбхгышө
2017-09-23
zochin:
boliochee alban tuhsaald sanaarhaad l ogtsoruulj baigaa shuu dee tuunees sanduigaas iluu um hiih gej bish
2017-09-22