Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлөв
2017-09-22

Гэрэл зургийг MPA.mn

НИТХ-ын ын XI хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан төлөөлөгчид үг хэллээ.  Төлөөлөгч Э.Бат-Үүл “Албан  тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа Ц.Сандуй нөхдөдөө буруу өгч болохгүй. НИТХ бол улстөрөөс ангид байгууллага.” Гэсэн бол НИТХ-ын дарга Ц.Сандуй  “Нийслэлийн МАН-ын дарга Ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийн 9 дүүргийн 7-д нь ялагдал хүлээсэн учир улс төрийн хариуцлага хүлээж байгаа юм” хэмээлээ.

НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга “Сонгуультай холбоотойгоор 7 дүүрэгт ялагдсан учраас нийслэлийн МАН-ын даргаа өгч байна гэлээ. Тэгвэл НИТХ-ын даргын албаа өгөх нь ямар учиртай вэ. Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд яагаад ажлаа өгөхгүй байгаа юм. Адилхан л хотыг хариуцсан дарга. Тиймээс НИТХ-ын дарга ажлаа өгч байгаа нь “60 тэрбум”-ын асуудалтай холбоотой.  МАН эрүүл, тулхтай, зарчимтай нам юм бол ярих битгий хэл бодох ч ёсгүй. Мафийн бүтцийг бүгдээрээ мэднэ. Төрийн албан тушаалыг худалдаж аваад, хууль, хяналтын байгууллага өөрийн хүнээ шургуулдаг. Тиймээс л Ц.Сандуй дарга 60 тэрбумын асуудлаас биш өөр асуудлаар ажлаа өгч байна гэлээ. Тэгвэл МАН-д “60 тэрбум”-ын асуудал наадсан хэвээр байгаа юм байна” хэмээлээ.

Ингээд төлөөлөгчид үг хэлсний дараа НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлөх тухай санал хураалт явуулав. Төлөөлөгчдийн 82 хувийн саналаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлөв. 

Дараагаар нь НИТХ-ын даргад нэр дэвших төлөөлөгчдийг хэлэлцэж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сандуй харин ч шударга хүн байна лээ. Хэвлэл мэдээлэл энэ вэб хуудсуудаар л муулаад байгаа болохоос амьдрал дээрээ маш зөв хүн байна лээ. Одоо тэгээд НИТХын даргын ажлаа өөрөө өглөө учир нь 60 тэрбумын асуудал шүүх цагдаагаар шалгагдаж байгаа тийм учир нэг мөсөн шалгуулж шийдүүлэхээр болсон. МАНын даргын ажлаа бас л өглөө өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдсан учир бүх хариуцлагыг өөртөө үүрч ажлаа өгсөн. Яс үнэн дээрээ Хүрэлсүх Амарбаясгалан, ОюунЭрдэнэ мэтийн нөхдүүд намаасаа урваж нөгөө талд ажиллаж намаа ялагдуулсан байтал тэдгээр хүмүүс хариуцлага байтугай ямарч асуудалд орсонгүй. Харин ч эсэргээрээ Сандуй руу бүх булхайгаа чихэж арчаагүй эрс гэдгээ харуулж байна даа. Уг нь Сандуй биш тэдгээр нөхдүүд огцорох ёстой байсан. Сандуй энэ бүгдийн хариуцлагыг үүрч буй ганц шударга хүн гэдгийг бодох хэрэгтэй.
2017-09-23