НИТХ-ын даргад нэр дэвшигчдийг хэлэлцэж байна
2017-09-22

Гэрэл зургийг MPA.mn

 

НИТХ-ын XI хуралдаан завсарлаад үргэлжлэн хуралдаж байна. Хуралдаанаар НИТХ-ын даргад нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж  байгаа юм. НИТХ-ын даргад МАН-ын бүлгээс төлөөлөгч Д.Баярсайханы нэрийг дэвшүүлсэн бол заалнаас төлөөлөгч С.Амарсайханы нэрийг тус тус дэвшүүлсэн. НИТХ-ын нэр дэвшигчидтэй холбогдуулан АН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авсан нь ийнхүү дуусгавар боллоо.

 

Хуралдааны эхэнд нэр дэвшигчид өөрсдийн танилцуулгыг хийлээ. Танилцуулгын дараагаар НИТХ-ын даргад нэр дэвшигчдээс асуулт тавьж, санал хэлэх төлөөлөгч байсангүй.

 

Тиймээс санал хураалт явуулахаар тооллогын комиссыг байгуулахаар хэлэлцэж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин