Богд хан төмөр зам төслийг хэрэгжүүлнэ
2017-09-22

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Богдхан төмөр зам төслийг концессын “Зураг төсөл боловсруулах – барих – ашиглах – шилжүүлэх” нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ хүрээнд хотын дундуур дайран өнгөрч байгаа 35 км төмөр замыг ашиглан зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээ нэвтрүүлэх юм. Ингэснээр иргэд хотын нэг захаас нөгөө захад хүрэхэд 15 минут зарцуулж, энэ хэрээр замын түгжрэл багасна гэсэн судалгаа гарсан байна.

 

”Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2017 оны 70 дугаар тогтоол, УИХ-ын 2016 оны “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлах тухай” 71 дүгээр тогтоолд Богд хан төмөр замын төслийг хэрэгжүүлэх, барилгын ажлыг нь эхлүүлэх тухай заасан юм.

 

Шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг батлав

 

“Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ыг хэлэлцэн баталлаа. Энэ хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, улс, орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, хандив, тусламжаар санхүүжүүлэхээр боллоо.

 

Бодлогод шинжлэх ухаан, технологийн салбар дахь оюуны болон материаллаг нөөцийг бүрэн ашиглах, бүтээлч, цогц үйл ажиллагааг хангах зорилт дэвшүүлсэн байна. Мөн тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийн салбаруудыг өргөжүүлэн хөгжүүлэхэд шинжлэх ухааны үүрэг, оролцоог нэмэгдүүлэхийг зорьжээ.

 

Бодлогыг 2017-2020 он, 2021-2025 он гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Эхний шатанд энэ салбарын бодлого, хууль эрхзүйн орчин, бүтэц, удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгож, дэд бүтцийг нь сайжруулан, санхүүжилтийг нэмэгдүүлж, шинжлэх ухааны паркийн дэд бүтэц байгуулж эхэлнэ.

 

Хоёрдахь шатанд Дотоодын нийт бүтээгдэхүүнд шинжлэх ухаан, технологийн салбарын төсвийн санхүүжилтийн эзлэх хувийг зорилтот түвшинд хүргэж, салбарын чадавх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, эдийн засгийн хөгжлийн тулгуур хүчин зүйлсийн нэг болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Huts
2017-09-23
Zochin:
Tvrvvchiin tumur zam baihgui odoo dahiad yanaa
2017-09-23
Зочин:
УБТЗ чинь орос монголын өмч, өмнөөс нь барьж өгөх гээд байгаа юм уу
2017-09-23
dsn:
balairch badairch bndaa ,hench bodvoos ene ashigaa uguhgui, mungund hamuurah gej ene l bhdaa.
2017-09-23
Зочин:
Юу яриад байгаа юм бол? Өмнө нь энэ замаар чинь Рэйлбус гэж нэг юм явуулаад ашигггүй гээд зогсоочихсон биз дээ.
2017-09-23
иргэн:
Энэ зүгээр л мөнгө идэх арга замаа хийж байна. Үүрэг гүйцэтгэж байхдаа гаргасан шийдвэрийг дараагийн засгийн газар хүчингүй болгох нь зөв шүү.Зам тээврийн салбарыг шалгах цаг нь ирсэн маш их мөнгө зувчуулдаг газар ард иргэд ам дамжаад ярьдагч хэлж ярьж чадахгүй.Цаг нь болхоор хэлж ярих болно.
2017-09-22
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-09-22
Зочин:
UMNU NI RAYLBUS YAWUULAAD BUTEEGUY BIZ DEE ,ODOO BAS YU KHIIJI MUNGU SHAAKH GEED BAYNAA?
2017-09-22