МҮОНРТ түрүүллээ
2017-09-23

 

Жил бүрийн 10 дугаар сарын 01-нийг олон улсын ахмадын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тиймдээ ч албан байгууллага болгон 9 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхний өдрүүдэд гавьяаныхаа амралтад суугаа ахмадуудаа хүлээж авдаг. Ахмадууд ч хэзээ дуудах бол гэж гэгэлзэн цайны дээл костюмаа бэлдэж, одонгоо зүүгээд хүлээдэг билээ. Албан газар байгууллагууд ч бусад газраас түрүүлж ахмадуудаа хүлээж авч тэднийгээ баярлуулах гэдэг. Тэгвэл энэ жил МҮОНРТ энэ уралдаанд түрүүллээ. Энэ жил 50 жилийнхээ ойг тэмдэглэж буй тус байгууллагынхан ойн баярынхаа өмнөх нь хагас зуун жилийн турш түүхийг нь бүтээлцэж, өнөөдрийн  залгамжлагчдадаа хүлээлгэж өгсөн ахмадуудаа хүлээж авч, баярлуулсан байна.

 

Shuud.mn
Сонин хачин