Пхеньянд “сэжигтэй” газар хөдлөлт боллоо
2017-09-24

Хойд Солонгос улсад өчигдөр 4.29 цагийн орчимд 3.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар БНХАУ-ын Газар хөдлөлтийг хянах төвөөс мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

 

 

Пхеньян уг чичирхийллийг “Гэнэтийн байгалийн гамшиг” хэмээн тодорхойлсон байна. Харин АНУ, Япон улс уг үл мэдэгдэх чичирхийллийг “Цөмийн зэвсэг туршсан байх магадлалтай” хэмээгээд, шалгалт явуулж буйгаа мэдэгдэв.

 

Газар хөдлөлтийн төв цэг тус улсын цөмийн туршилтын талбайн ойролцоо байсан тул “сэжигтэй үзэгдэл” хэмээн Сөүлийн талаас онцолжээ.

 

Хойд Солонгос улс энэ сарын 3-нд зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэн бөгөөд энэ үеэр хөрсөнд хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин