Түүхэн амжилтын эзэн Эрчим клуб
2017-09-25

 

Монголын хөлбөмбөгийн холбооны Хүрхрээ Үндэсний лигийн тэмцээний 17-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ тойргийн таван тоглолтоос олны анхаарал татсан нэг өрсөлдөөн байсан нь Эрчим-Гоёо багуудын өрсөлдөөн байсан билээ.

 

Эрчимийн талбайд болсон уг тоглолтод талбайн эзэд 2:1 харьцаатай ялалт байгуулснаар сүүлийн тойргын тоглолтын үр дүнгээс үл шалтгаалан Эрчим клуб 2017 оны Хүрхрээ Үндэсний лигийн аварга болжээ. Сүүлийн 2 жил дараалан лигийн аварга болоод байсан тэд ийнхүү 3 жил дараалан Үндэсний лигийн аварга болсон түүхэн дэх анхны багаар тодорсон аж.

 

Монголын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн баялаг түүхт, хамгийн хүчирхэг Эрчим клуб ийнхүү дээд лигийн тэмцээнд 11 дэх удаагаа цом хүртэж, түүхэн дээд амжилтаа нэгээр ахиулж чадсан юм.

 

Мөн лигийн хүснэгтийн дараагийн байруудад байсан Улаанбаатар сити, Атлетик220 багууд энэ тойрогт мөн хэрэгтэй хожлуудыг авснаар мөнгө, хүрэл медалийн болзолоо хангажээ. Гэхдээ энэ багууд сүүлийн тойргийн тоглолтын үр дүнгээсээ хамаарч ямар өнгийн медаль зүүх эсэх нь тодрох билээ.

 

18-р тойргийн тоглолтууд:

 

09.29 15:00 Хангарьд - Улаанбаатар Сити (Эрдэнэт)
09.29 19:00 Сэлэнгэпресс - Атлетик 220 (МХБХ)
09.30 10:00 Эф Си Улаанбаатар - Гоёо Эф Си (МХБХ)
09.30 13:00 Унаганууд - Дэрэн (МХБХ)
09.30 16:00 Хоромхон - Эрчим (МХБХ)

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин