Мьянмараас дүрвэх роханжичуудын тоо багасчээ
2017-09-25

Мьянмараас дүрвэх Роханжи иргэдийн тоо сүүлийн хоёр өдөр харьцангуй багассан хэмээн Бангладеш дахь НҮБ-аас мэдээллээ.

 

 

Энэ талаар Олон улсын шилжин суурьшилтын байгууллагын хэвлэлийн төлөөлөгч “Хүн амын шилжилт хөдөлгөөн тун удахгүй дуусах магадлалтай байна” гэж хэлжээ.  Мьянмарын армийнхан өнгөрсөн сарын 25-ны өдрөөс эхлэн шашны цөөнх Роханжи иргэдийн голлон амьдардаг Рахин мужид цэргийн ажиллагаа явуулах болсон билээ.

 

Энэхүү цэргийн ажиллагааны үеэр 400 мянган роханжичууд дүрвэж, өдгөө Бангладешид суурьшиж байна.

 

Рахин мужид болсон цэргийн ажиллагааны үеэр 200 гаруй Роханжи иргэн амиа алдсан бөгөөд уг мэдээллийг Мьянмарын Төрийн Зөвлөх Ан Сан Су Чи эрс үгүйсгэсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэжээ.

 

Мьянмарын эрх баригчид Роханжи иргэдийг хууль бус цагаачид хэмээн үздэг билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин