НБА-д юу, юу болов
2017-09-25

 

НБА-д хэн хэн хаашаа очсоныг эхнээс нь мартахаар олон наймаа солилцоо энэ улирлын амралтаар болж байгааг уншигчид надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдээр бас л томоохон солилцоо наймаа, томоохон үйл явдлууд боллоо.

 

Юу вэ гэвээс Нью Иорк хотод замнал нь нилээн бүүдийж байсан онооны машин Кармэло Энтони гэнэтийн шийдвэрээр Оклахома Сити Тандэр багт нэгдсэн. Энес Кантэр, Дааг МакДэрмот болон драфтын эрхээр түүнийг сольж авах саналд тэрбээр гарын үсгээ зурж, өөрөөс хамааралтай наймааг амжилттай эцэслэсэн. Ингэснээр Оклахома Сити Тандэр багт Рассэл Вэстбрүүк, Пол Жорж, Кармэло Энтони гэсэн их гурвал бүрдээд байлаа.

 

Энэ үед мөн нэг цуурхал НБА-ын ертөнцийг нөмөрсөн. Энэ нь Дүэйн Вэйдийн гэрээгээ цуцлах талаарх мэдээ. Тэгвэл ирэх улиралд 23.8 сая долларын цалинг авах ёстой байсан Вэйд хэдхэн цагийн өмнө энэ гэрээгээ цуцаллаа. Өөрөөр хэлбэл Вэйд одоо хүссэн багтаа очиж тоглож болно гэсэн үг.

 

Боломжит хувилбаруудын тэргүүн эгнээнд Кливлэнд Кавалерс явж байгаа юм. Гэхдээ тэнд очих аваас ахмад тоглогчийн хамгийн бага цалингаар очих учиртай. Учир нь Кливлэнд хэдийнэ нэг багийн тоглогчдод өгөх цалингийн хэмжээг улирал тутамд тогтоосон байдаг цалингийн цэсийг хэтрүүлчихсэн байгаа. Вэйд багтаа яаж туслах вэ гэдэг нь харин дараагийн сэдэв.

 

Харин түүний очиж болох “боломжит хувилбар-2” нь Оклахома Сити Тандэр. Саяхан Мэлог авсны дээр хамгаалагчийн байрлалд орон зай байгаа нь ийнхүү нэрлэхэд хүргэж байна. Өдгөө 35 настай Вэйдэд дөрөв дэх аваргаа авахаар дайрах, дажгүйхэн шиг ганц хоёр жилийг өнгөрүүлэхэд цаг хугацаа богино үлдсэн гэхэд болно. Яагаад үгүй гэж? Мэло ч гэсэн ЛэБрон Жэймстэй л адил Вэйдийн сайн найз нь. Ятгавал ятгах боломж адилхан гэсэн үг.

 

Тэгвэл саяхан лигийн хамгийн баттайй эх сурвалжуудын нэг Адриан Вожнаровскигийн мэдээлснээр Вэйд шийвэрээ гаргатал хэсэг бодох хэрэгтэй гэжээ. Энэ нь шууд Кливлэнд рүү зорьчихолгүй, дараа дараагийн боломжуудыг ч нухацтай судлах цагийг өөртөө гаргаж байгааг баталгаажуулж байна. Ямартай ч энэ долоо хоногийн сүүлээр НБА-ын нэг баг бас нэгэн өөрт нь хэрэгтэй, туршлагатай тоглогчоо эгнээндээ нэгтгэхээр боллоо.

 

Түүнийг авах боломжит өөр нэг багаар Сан Антонио Спөрс нэрлэгдэж байгаа юм.

 

Сонирхуулахад Вэйдийн хувьд Чикаго хотоос авах ёстой байсан цалингаасаа 8 саяыг нь хасуулж байгаа юм.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин
s:
shaal t1 ym Kyrie yawj bgan chin ug ni Lebron Melo Wade CP3 bugd cavalierst l negdeh bsiin sh dee t1 ym
2017-09-25