Пхеньян: Трамп эхэлж дайн зарлалаа
2017-09-26

Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо өчигдөр АНУ-ын Нью Йорк хотноо сэтгүүлчидтэй уулзах үеэрээ "АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эхэлж манай улсын эсрэг дайн зарласан. Дэлхий нийтээрээ Цагаан ордны тэргүүний мэдэгдлийг сонссон. Тиймээс бид хоёр Солонгосын хил орчимд эргүүлж хийж буй АНУ-ын сөнөөгч онгоцыг устгаж болох нөхцөл бүрдсэн гэсэн үг. Хэдий тус сөнөөгч онгоц манай улсын хилийг даваагүй ч стратегийн үүднээс устгах эрхтэй” гэж хэлжээ.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп өнгөрөгч долоо хоногт НҮБ-ын индэр дээрээс "Хойд Солонгосын бүрэн устгах болно" хэмээн мэдэгдсэн бол өчигдөр тус улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон юм.

 

Мөн Солонгосын хойгийг хяналтадаа байлгахын тулд тус бүс нутагт сөнөөгч онгоцоороо эргүүл хийлгэж буй билээ.

 

Ри Ён Хогийн мэдэгдлийн дараахан Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс "АНУ хэзээ ч Хойд Солонгос улсад дайн зарлаагүй” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин