ХБК, Урлан бүтээх төвийн багш нар тэмцэлд нэгджээ
2017-09-26

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Багш нарын ажил хаялт үргэлжилж байна. Энэ сарын 21-нд эхэлсэн сануулах ажил хаялт өнөөдөр хоёр дахь удаагаа болж байна. Ерөнхий  боловсролын сургууль болон цэцэрлэг, МСҮТ-ийн багш нар цалингаа 1.6 сая төгрөг болгохын төлөө тэмцэж буй юм. Багш нарын цалин нэмүүлэх түр хорооны гишүүн Т.Пүрэвсүрэнгээс ажил хаялтын талаар тодрууллаа.

 

-Өнөөдрийн ажил хаялтын талаар мэдээлэл өгөөч. Бүх сургууль, цэцэрлэг хамрагдсан уу?

 

-Нийслэлийн ЕБС-ийн 90 хувь нь ажил хаялтад нэгдээд байна. Харин цэцэрлэгүүдийн тухайд хангалтгүй байна. Цэцэрлэгийн эрхлэгч нарын дарамт шахалтаас үүдэж, багш нар ажил хаялтад дахиж оролцож чадсангүй.

 

 

-Аймгуудын тухайд оролцоо хэр байна вэ?

 

-Увс, Сүхбаатар, Хэнтий, Баянхонгор, Говь-Алтай, Дархан, Орхон, Дундговь, Хөвсгөл аймгуудын сургуулиуд хангалттай оролцож байна. Говьсүмбэр, Дорнод аймгийн багш нарт нэлээд дарамт учирсан гэх мэдээлэл ирсэн.

 

 

-Ямар дарамт үзүүлдэг юм бол?

 

-Засаг дарга, боловсролын газар, хэлтсээс нь ирж, ажлаас нь хална гэж дарамталж байна. Зарим аймагт бүр гэр бүлээр нь дарамталсан тохиолдол бий. Бид үүнийг хууль бусаар багш нарын эрхэнд бүдүүлгээр халдсан үйлдэл гэж үзэж байгаа.

 

 

-Засгийн газар, яамны зүгээс та нартай холбогдсон уу?

 

-Одоогоор холбогдоогүй байна. Яам бол анхнаасаа л бидэнтэй тэмцсэн. Ажил хаясан сургууль, цэцэрлэгийн удирдагуудыг дарамталж байна. Багш нарынхаа эрх ашгийг хамгаалсан захирал, эрхлэгч нар халагдсан яахав гээд бидэнтэй нэгдсэн байгаа.

 

 

-МҮЭХ-той хамтран хамтын маргаан үүсгэж байгаа гэсэн. Энэ асуудал ямар шатандаа яваа бол?

 

-Бид өнөөдөр олон улсын арбитрын шүүхэд материалаа илгээнэ. Арбитрт хандаад, хамтын маргаан эхэлсэн тохиолдолд ажил хаях боломжгүй юм билээ. Гэхдээ бид зорилгоосоо буцахгүй. Тэмцлийн өөр хэлбэрүүдийг сонгож, эрх ашгийнхаа төлөө явна.

 

 

-Тэгэхээр цаашид ажил хаях боломжгүй гэсэн үг үү?

 

-Тиймээ. Арбиртрын хууль дүрмийн дагуу боломжгүй. Гэхдээ хоёрдугаар улирлаас ажил хаях эрх нээгдэх юм билээ.

 

 

-Хичнээн багш та нартай нэгдээд байгаа вэ?

 

Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн 44 000 багш тэмцэж байна. Мөн МСҮТ-үүдийн 2600, ХБК-ийн 158 багш нэгдсэн байгаа. Бас Урлан бүтээх төвийн багш нар бидэнтэй нэгдэхээ мэдэгдсэн.

 

В.Бат 

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Чингэс самуурай гээд олон бондын мөнгө бороо мэт асгарч байхад л бослого ажил хаялтаа зуныхаа амралтаар хийж байхгүй
2017-09-27
Bataa:
Bagsh nar minee neheed baigaa tsalin chin arai l amidralaas tasarsan too bishuu!!! Ta nar harin ch zunjingaa tsalintai 3 saraar amardag bizdee??? Tiim l tsalingaa nemuulmeer baisan yum bol zunii 3 sardaa amarch baihdaa temtsehgui yaasan yum be? Ta nar ajilaa hayasnaas bolood minii huuhduud nom erdem surah tsagtaa gertee tsoojtoi uldej baigaa shdee. Daraa ni tegeed hicheel nuhnu gej amraltiin udruur hicheel orj tenegtvee dee!!!!!!
2017-09-27
Saraa:
Bagsh nar min tur zasag chin todorhoi bish baihad yuund ingej huuhduudeeree toglono ve? Zasag tur chin emherch tsegtsreg ter ued n I ta nar ajilaa hayaldaa. Dunguj hicheel ehleheer l tsalin nem ajil hayana gej yos zuigui aasjlahaa bolichiholdoo!!! Tegeed ch ta nariig sonsoh tur zasag chin haana baigaa yum be?
2017-09-27
Зочин:
SAIN
2017-09-27
Bataa:
Zuv zuv neheh heregtei. Guygaad uguhgui bol guydaad avah heregtei. Uls ornoo hugjuulj tsalin hulsuu nemed yvj chadahgui bga bol zaigaa tatavij ugtul ni temtseh heregtei.
2017-09-26
Зочин:
Багш 1.6 сая Дараа нь эмч нар 1.6 сая дараа нь цагдаа, урлагых нь 1.6сая нэхнэ мангаруудаа Ятахтай 20-30 нэхнэ дээ
2017-09-26
Зочин:
ymar undur tsalin nehej bna aa icheech
2017-09-26