Иргэдийн шүүхэд итгэх итгэл 63 хувь болон нэмэгджээ
2017-09-26

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаар "Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгааны дүнг танилцууллаа. Энэ судалгааг Монгол Улсын хэмжээнд анх удаа, нийт 39 шүүхийн тамгын газраар дамжуулан иргэдээс авчээ. 

 

 

Шүүхэд итгэх иргэдийн итгэл 63.1 хувьтай байна

 

Энэхүү санал асуулгын судалгаагаар иргэдийн 63.1 хувь шүүхэд итгэдэг гэсэн үзүүлэлт гарсан нь шүүхэд итгэх иргэдийн итгэл сайн байгааг харуулж байна. Шүүхийн шинэтгэл эхлэхээс өмнөх 2007 оны судалгаагаар шүүхэд итгэх иргэдийн итгэл 30 орчим хувьтай байсан бол 2015 оны байдлаар иргэдийн итгэл 60-80 хувь болж өссөн гэсэн судалгааны үр дүнг энэ удаагийн судалгаа нотолж байна.

 

 

Шүүхийн шинэтгэл иргэдэд хүрч байна

 

Иргэдийн 47.4 хувь нь шүүх шинэчлэгдэн сайжирч байгааг мэдэрсэн гэсэн хариулт өгснөөс үзвэл шүүхийн шинэтгэл бодитой үр дүнд хүрснийг иргэдийн тал хувь нь шууд хүлээн зөвшөөрч байна гэж үзэж болохоор байна. Иргэд шинэтгэл ерөнхийдөө мэдрэгдэж байна, эвлэрүүлэн зуучлал үр дүнтэй хэрэгжиж байгаа, шүүхийн үйлчилгээ өмнөхөөсөө мэдэгдэхүйц сайжирсан гэдэгтэй хамгийн их санал нийлжээ. Түүнчлэн шүүхийн үйлчилгээнд цахим инноваци нэвтэрсэн, шүүхийн шийдвэр нээлттэй, үйл ажиллагаа нь ил тод болсон гэдэгтэй иргэдийн олонхи санал нийлжээ.

 

 

Шүүгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай гэж иргэд үзэж байна

 

Судалгаанд оролцогчдийн 32.5 хувь шүүгчийн мэдлэг, чадварт эргэлздэг гээд цаашид шүүгчид сайн хүнийг томилох (45 хувь), шүүгч, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх (40 хувь) шаардлагатай гэснээс үзэхэд манай улс мэргэшсэн хуульч бэлтгэх тогтолцоог сайжруулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд шүүгч, ажилтнуудыг бэлтгэдэг, дадлагажуулдаг коллежтэй болох зэрэг шүүхийн хүний нөөцийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх шаардлагатайг тус судалгаа дүн харуулж байна.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Shuuh ch bas neg uee bodvol uur bolson shu. Dandaa haraar harj baihaa bolih heregtei.
2017-09-27
irgen:
bitgii shaa irgeded hezeech itgel tupuulj bgaagui.sarandavaad huurtdag ard tumen gej itgeseer bna uu ?
2017-09-27
Битгий хуц:
Худлаа ярихаа зогсоо , шүүгчид авлигалд автаад донтсон байгааг бүгд мэднэ шүү
2017-09-26
Зочин:
Монголын шүүх шүүгчид авилгалд идэгдсэн булайнууд
2017-09-26
Зочин:
Хэхэ, шүүгч нарт хахуулийн хангалттай өгвөл хэрэг баталгаатай чиний талд шийдэгдэнэ гэдэгт иргэдийн итгэл нэмэгдсэнийг хэлж байна уу? Тийм бол, тиймээ би 100 хувь итгэж байна
2017-09-26
Шүүгч бол шунал:
Авлига, албан тушаалын хэргийг шийдэж чаддаггүй шуналт шүүгч гэх гутамшигт гаруудад эрүүл монгол хүн итгэх үү
2017-09-26
Зочин:
ДАРГА НАРЫН ХЭРЭГИЙГ ХАВ ДАРСАН ГЭЖ ИТГЭХ ЮМ УУ АРД ОЛОНОО АЛАГЧИЛЖ ШҮҮСЭН ГЭЖ ИТГЭХ ЮМ УУ
2017-09-26
харамсмаар:
ШЕЗ ийн дарга нь согтуугаар жолоо барьж хүн дайрч алсан хүн шүү дээ. ҮҮНийг л ойлгохгүй байгаа
2017-09-26
Зочин:
bi lab itgedgui shuuh mongtoi hund uilchildeg toroos mongo zabshigchidiin yliig jiriin irgediin yltai l haritsuulchih todorhoi haragdana tomchuudiin hereg shuuh prokrort ochool zamhardag shuu dee hudlaa medeelel bna gej bodjeen
2017-09-26