Лопез, Пуэрто Рикод сая доллар хандивлахаа мэдэгдлээ
2017-09-26

“Ирма” болон “Мария” хар салхины улмаас их хэмжээний хохирол амссан Пуэрто Рико улсад жүжигчин, дуучин Женнифер Лопез хувиасаа нэг сая ам.доллар хандивлахаар болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр хандивын талаар анхлан өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдэгдсэн байна. Дуучин“Миний тусламж олон хүнд хэрэгтэй гэж бодож байна” гэж бичжээ.

 

Хар салхины улмаас Пуэрто Рико улсад нийтээрээ цахилгаан тасарчээ. Өнгөрөгч долоо хоногт тус улсыг дайран өнгөрсөн “Мария” хар салхи арван хүний аминд хүрчээ.

 

Мөн өнөөг хүртэл цахилгаангүйн улмаас олон мянган хүүхэд боловсрол эзэмшиж чадахгүй байгаад Лопезийн санааг зовоож буйгаа тэрбээр инстаграмдаа бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин