Эмч нар цалингаа 50 хувиар нэмүүлэх хүсэлтэй байна
2017-09-27

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өчигдөр эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар эмч, эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх асуудлаар ярилцжээ.

 

 

Багш нар цалин нэмэхийг шаардаж, ажил хаялт зарласантай зэрэгцээд эрүүл мэндийн салбарын ажилчид мөн ийм хөдөлгөөн өрнүүлсэн. Эмч, эмнэлгийн нийт ажилтнуудын нэг жилийн цалинд зориулж төрөөс 300 тэрбум төгрөгийг төсөвлөдөг юм байна. Эмч нарын шаардлагын дагуу тэдний цалинг 50 хувиар нэмэгдүүлбэл төсвөөс 155 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд энэ нэмэгдлийг ирэх оны төсөвт суулгаж өгөхийг эмч нар хүссэн байна.

 

Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Цалингаа 50 хүртэлх хувь нэмэгдүүлэх шаардлага бол нэг талаар эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг хөндөж буй боловч цаанаа улсын эмнэлгээс үйлчилгээ авдаг олон мянган иргэдийн эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээний асуудал хөндөгдөж байна. Ажлын орчин, ачаалал, хөдөлмөрийн цаг, иргэдийн бухимдлын бай, цалин хөлсний бодит үнэлэмж зэрэг олон асуудлын нийлбэр. Энэ нь төсөв мөнгөний асуудал боловч цаанаа эрүүл мэндийн салбарт төрийн бодлого олон жил алдагдаж ирсний илрэл. Улсын эмнэлэг удирдлага болон санхүүгийн эрх мэдэлгүй учраас хувийн эмнэлгийн хажууд шоовдор хүүхэд шиг болсон. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулиар дээрх эрх мэдлийг олгосон боловч яагаад хэрэгжүүлэхгүй удаашрав. Улсын эмнэлэгт MRI оношилгоо байхгүй. Өвчтөнүүд нь дэргэдэх хувийн эмнэлэг рүү гүйхээс аргагүй болсон нь эмч нарынх бус бидний муугийнх. Ширээ тойрч яриад би нэг удаа гал унтраасан болж суухгүй.

 

Хуучин, шинэ ерөнхий сайдтай гурван талт хэлэлцээрийг яаралтай хийх, улсын төсөвт тусгах тооцоо мэдээллийг ил тод байлгах. Эрүүл мэндийн даатгалын санд байгаа мөнгийг банкуудад байршуулахдаа хүүгийн зөрүү гаргах, зээлтэй эмч, эмнэлгийн ажилтнуудын авсан зээлийг ажилласан жил, ажлын нөхцлөөс шалтгаалан шат дараатай хөнгөлөх гээд ямар боломж гаргалгаа байна бүгдийг ашиглах ёстой” гэв.

 

Эдийн засгийн эрх чөлөө бол сайн нь үлдэж муу нь хаалгаа барих зарчмаар улсын эмнэлгээ хувийн эмнэлэгтэй шударга өрсөлдүүлэх нь олон асуудлыг шийдвэрлэнэ хэмээн онцолсноор уулзалт өндөрлөжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
g:
chadvar zan haritsaa setgel zereg zuiluudee ehleed deeshluulsen ni deere baihaa
2017-09-28
зочин:
эмч нарын ажлын ачаалал ажлын нөхцөл манай үйлчлүүлэгчдийн зан харилцааны сол энэ төр бол үнэхээр хэцүү л дээ өөрийнхөө эрүүл мэндэд анхаарахгүй явж явж байгад өвчинд баригдчихаад эмнэлэгт ирээд бөөн уур уцаар чи намайг эмчил гээд л хашгираад л бас согтуу ч байх шиг тэгээд өдөрт 50-60 хүн үзнэ бас хажуугаар нь 7 хоногт 1-2 удаа ээлжинд хононо дандаа хүний амь нас эрүүл мэнддээ холбоотой эрсдэл дунд ажилладаг маш их стресстэй ажил шүү дээ тэгээд 500000-60000 төгрөгийн цалин авна энэ арай л биш байгаа биз дээ тэгэхээр одоо яахуу тийм бага цалин өгчихөөд өндөр чанар шаардана бас харилцааны өндөр соёл шаардана аа бас тэгэж их юм шаардаж байга бол эхлээд цалингаа нэмчих ажлын ачааллаа дэлхийн жишигт хүргээд стандартын дагу болгоод өг тэгээд тийм өндөр шаардлагадаа тохирсон хүмүүсээ ажиллуул даа
2017-09-28
Зочин:
Бүх эмч нарын дансыг үзчихсэн нэг нөхөр коммент бичсэн байна эсвэл зүүдээ биччихээ юу
2017-09-27
Иргэн:
ДЭЛХИИ ЖИШГИИН ЭМЧ НАР НИНЖИН СЭТГЭЛТЭЙ БАЙДАГ ЮМ МАНАЙ ЭМЧ НАР ЛУЙВАРЧИД ДЭЭРЭМЧИД АЛУУРЧИД АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛД ИДЭГДСЭН ХАДГАЛАМЖИНДАА ХЭДЭН САЯ ТӨГРӨГТЭЙ ДЭЭРЭМЧИД ҮҮНИИГЭЭ ШАЛГУУЛЧИХААД ЁС ЗҮЙГЭЭ ЭМЧИЛЧИХЭЭД ЦАЛИН ЯРЬ БУЗАР ХҮНИИ ЗОВЛОНГООР БАЯЖИГСАД
2017-09-27
Зочин:
Хүний төлөө гэсэн сэтгэлтэй болчихоод цалингаа нэмүүл.
2017-09-27
Иргэн:
Эмч нарын гэлтгүй багш нарын цалинг ч гэсэн нэмэх нь зөв. ЯДаж бүгд 1,200,000 хүргэх хэрэгтэй. Түүнээс 1,6 сая арай хэтрэх байх. Эмч нарыг улсын эмнэлэгээс гадуур давхар ажиллуулахыг болих хэрэгтэй. Эм шахдаг, хувийн эмнэлэг рүүгээ явуулдагийг нь болих хэрэгтэй. Дараа нь л тэднээс хариуцлагаа нэх.
2017-09-27
ариунаа:
цалин хөлсийг нь дэлхийн жишигт хүргээд өгөө тэгээд ажлын хариуцлага шаардах хэрэгтэй хэтэрхий их ачаалалтай өвчтөндөө дарагдчихаад байхад ажилын чанар харилцааны соёл гэж яриад ч хэрэггүй
2017-09-27
Зочин:
Цалинг нэмэх хэрэгтэй. Амьдралд хүрэхгүй байгаа нь үнэн. Гэхдээ эмнэлэг, боловсролын байгуулагынхан үүрэг, хариуцлагаа сайжруулж хийж байгаа ажилдаа сэтгэлтэй хандах хэрэгтэй ш дээ. Сэтгэлгүй эмнэлэгийн ажилтнууд, сэтгэлгүй багш нар хэтэрхий олон болсон харагдах юм. Сэтгэл, зүтгэл, итгэл 3 ыг гаргахад мөнгө хэрэггүй.
2017-09-27
зочин:
Эмч нар шиг хангалуун амьдралтай хүмүүс байхгүй. Нэг мэс ажилбар хийгээд л доод тал нь 300 мянган төгрөг авдаг 3 эмч оролцсон бол 900 мянган төгрөг болдог. Тэгээд л тэд нарын ажил гүйцлээ гэсэн үг. Хагалгааны дараа юу болж байна. яаж байж байна гэж эргэж тойрно гэсэн ойлголт байхгүй.Араас нь нэхэл дагал болж байж уулзах гэхээр хаалгаа дотроос нь түгжээд архидаж уулзалт зохион байгуулаад байж байдаг. Тэд нарын цалинг нэмлээ гээд авилга авахаа зогсоохгүй шүү дээ.Төр, түмэн 2-ыг саагаад улам л баяжна гэсэн үг. Анхан шатны эмнэлэгт үзүүлэхээр янз бүрийн эм бичиж өгөөд өөрсдийн сүлжээ эмийн сангаас авахыг зөвлөдөг.Үнэхээр ялзарсан.Энэ ялзарлыг арилгах хууль эрх зүйн орчин бүрдүүлсэн хойно цалинг нэмэх нь зүйтэй. Багш нар ч мөн адил.Багш нар сурагчдаа амьдралын түвшингээр нь тал засах эсвэл дорд үзэж ялгаварладаг.Төрийн болон хувийн хэвшилд ажиллаад зээлгүй банкны хүү төлөлгүй амьдарч байгаа хэн байна.Бүгдээрээ л адилхан.Гэтэл хамгийн их авилга авдаг салбарын ажилтнууд цалингаа нэмүүлнэ гээ
2017-09-27
ganaa:
эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг нэмэх хэрэгтэй ажлын нөхцөл муу ачаалал ихтэй байдаг ч цалин үнэхээр бага шүү
2017-09-27
нэм:
нэм нэм
2017-09-27