Трамп: Хойд Солонгосыг сүйрүүлэхэд бэлэн байна
2017-09-27

Цагаан ордны тэргүүн Хойд Солонгосын эсрэг цэргийн ажиллагаа явуулах болно хэмээн мэдэгдлээ. Энэ талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын индэр дээрээс “Хойд Солонгос улсыг бүрэн устгах болно” хэмээн мэдэгдсэн билээ. Түүний энэхүү мэдэгдэл “олон улсад эмх замбараагүй байдал үүсгэхээс гадна Нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн амнаас гарч боломгүй өдөөн хатгалгын үг байсан” хэмээн дэлхий нийтээрээ Цагаан ордны тэргүүнийг буруутгасаар байна.

 

Мэдээж хэрэг Трампын өдөөн турхирсан мэдэгдлийн дараахан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун түүнийг “сэтгэцийн хувьд тогтворгүй” хэмээгээд “Та бүхэн тун удахгүй жинхэнэ цохилтыг мэдрэх болно” хэмээн заналхийлжээ.  Трамп НҮБ-ын индэр дээрээс хэлсэн үгээ “зөв” хэмээн хамгаалсаар байгаа юм. Тэрбээр энэ долоо хоногийн эхээр Хойд Солонгос тэргүүтэй найман орны иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон зарлигт гарын үсэг зурлаа.

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулга уулзалтад оролцоод өчигдөр нутаг буцсан Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо “АНУ эхэлж дайн зарлалаа. Та бүхэн эхэлсэн учир хариуцлага хүлээхэд бэлэн байх хэрэгтэй. Хоёр Солонгосын цэрэггүй бүс буюу Хойд Солонгосын хилээс холгүй эргүүлэг хийж буй АНУ-ын сөнөөгч онгоцыг бид устгах боломжтой гэсэн үг. Хэдий энэхүү сөнөөгч онгоц манай улсын хилийг зөрчөөгүй боловч стретагийн үүднээс устгах боломжтой” гэж мэдэгджээ.

 

Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо

 

Сайдын мэдэгдлийг дэлхийн хэвлэлүүд нийтэд түгээсний дараахан Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс яаравчлан хэвлэлийн хурал хийв. Тэрбээр “АНУ хэзээ ч Хойд Солонгос улсад дайн зарлаагүй. Тиймээс санаатай өдөөн хатгалагаа нэн даруй зогсоо” гэсэн байна. Трамп, Ким Чен Ун нарыг нэг нэгнээ хорон үгээр турхирахгүй байхыг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой уулзах үеэрээ мэдэгджээ.

 

Тэгвэл Трамп өчигдөр “АНУ, Хойд Солонгосын эсрэг цэрэг болон зэвсгийн хүч хэрэглэхэд бүрэн боломжтой. Бид бэлэн байдалд байна” гэв.  Трамп өчигдөр Цагаан ордондоо Испанийн Ерөнхий сайд Мариано Рахойг хүлээн авчээ. Удирдагчид хагас цаг орчим ярилцсаныхаа дараа хэвлэлийнхэд хамтарсан мэдэгдэл хийх үеэр Трамп “Хойд Солонгосын эсрэг зэвсгийн хүч ашиглах боломжтой” гэж мэдэгджээ. Тэрбээр үргэлжлүүлэн “Бид Хойд Солонгосын эсрэг хоёр хувилбарыг хэрэгжүүлэхэд бэлэн байна. Аль болох энэ хоёр хувилбарыг хэрэгжүүлэхгүй хэмээн бодож байгаа ч Хойд Солонгосын заналхийлэл улам томорч, хяналтаас гарлаа. Үнэнийг хэлэхэд бид Хойд Солонгосыг сүйрүүлэхэд бэлэн байна” гэж хэлжээ.

 

Түүний дурдсан хоёр хувилбар хоёулаа Хойд Солонгосын эсрэг явуулах цэргийн ажиллагаанууд гэнэ.

 

“Хойд Солонгос хэтэрхий бардам, өөртэй итгэлтэй болсон нь АНУ-ын өмнөх тэргүүн нарын буруутай бодлогоос болсон” хэмээн Трамп мэдэгдээд “Энэхүү буруу бодлогыг өөрчилж, засах болно” хэмээн амлажээ.

 

“Цагаан ордны үе үеийн тэргүүн нар Хойд Солонгосын эсрэг томоохон алхам хийгээгүй учир энэ улс бидний хяналтаас гарсан” хэмээн Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр мэдэгдсэн билээ.

 

Тэрбээр мөн “Хойд Солонгос улсад айлчилсан анхны АНУ-ын Ерөнхийлөгч болно” хэмээн иргэдэд мэдэгдэж байсан ч Трампын засаг захиргааны үед хоёр улсын дунд үүссэн харилцаа дайны хэмжээнд хүрээд буй юм.

 

“Аль ч Ерөнхийлөгчийн үед өнөөдөр үүссэн  шиг сөргөлдөөн болж байгаагүй” талаар “CNN” агентлаг онцлон тэмдэглэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hoid Solongos ustval taarna. Kim Un bol erlegiin elch
2017-09-30
зочин:
Сэм авгын ганц гарамгай хийдэг ажил нь улс хоорондыг хооронд нь талцуулж дундуур орж эх орон нутаг дэвсгэрийг нь энхийг сахиулах нэрээн там болгодог биз дээ
2017-09-28
зочин:
Манай улс төрчид Сэм авга нээх үхэл алдаад л өгзөгийг нь долоочих гээд байгаа шүү дээ
2017-09-28
1:
Энэ хоёр новшоос болж дэлхий сүйрэх вий дээ. Дайн дажингүй шиг үр хүүхдүүдтэйгээ амьдармаар байна. Бүүр болохгүй бол хэдэн луйварчин улс төрчидтэйгээ жалга довны хэрүүл хийсэн шигээ амьдрах юмсан. ккккккк
2017-09-28
zochin:
buhel buten ulsiig ustgana gj yrij bolohguee......harin armiign ustgana gj yrisan bol uur shdee
2017-09-28
Зочин:
цөмийн дайнд ялагч гэж байхгүй. Маш их зовлон шаналал дагуулна.Манайх болон Ази тив хүнд байдалд орох болно.
2017-09-28
Наран:
Яахаараа АНУ-ын хяналтан доор амьдрах ёстой юм бэ??? Ингэж ярьж байгаа бол Ким Чен Уны зөв байх нь аргагүй.
2017-09-28
ЭБО:
Цөмийн дайн болох юм бол зүүн хойд Ази тэр аяаараа устана.Монгол үүнд хамгийн өндөр эрсдэл хүлээнэ.Ялангуяа Дорнод аймаг.Одооны цөмийн цэнэгт хошуунууд Японд хаяж байсан бөмөгнөөс 20-60 дахин өндөр хүчин чадалтай .Дэлхийн дайн гарах юм бол ялагч гэж байхгүй харин Америк л бага хохирол үзэх байх.Трампын мэдэгдэл бол үнэхээр сэтгэл түгшээж байна.
2017-09-28
ЭБО:
Цөмийн дайн болох юм бол зүүн хойд Ази тэр аяаараа устана.Монгол үүнд хамгийн өндөр эрсдэл хүлээнэ.Ялангуяа Дорнод аймаг.Одооны цөмийн цэнэгт хошуунууд Японд хаяж байсан бөмөгнөөс 20-60 дахин өндөр хүчин чадалтай .Дэлхийн дайн гарах юм бол ялагч гэж байхгүй харин Америк л бага хохирол үзэх байх.Трампын мэдэгдэл бол үнэхээр сэтгэл түгшээж байна.
2017-09-28
T:
Tramba 70 garsan zalyy ehnertei bolhoor hamt vheh gitleriin arga ni dain
2017-09-28
Зочин:
suiruulne gej bichdeg naad usan tenegee halaach...hachin matar chin...
2017-09-28
иргэн:
яах гээд байгаа зөнөчихсөн талхи вэ..
2017-09-27
Zochin:
Ene zonog shar ovgon yu geed hutsaad bgaa yum be ingej hutsaj bgaad pamparsaa omshoo martchihviidee
2017-09-27
Зочин:
baild baild tegeed duustsgaa
2017-09-27
zochin:
daind ylagch gej baihgui ene surtei ym bolohgui ee hevleliin dain l bolood duusah baih
2017-09-27
muusain usachuud:
heden zuun saya hunteigeeree ANU JAPAN KOREAL gazriin hursnuus archigdandaa muruuruu bgaa humuus l hoorhii
2017-09-27
Зочин:
Дайн хүсээд байх сайхан юм биш байхаа энэ 2 тэнэг яах гээд л байна даа
2017-09-27
М:
АНУ бүгдийг хянах ёстой юм байхдаа
2017-09-27
talh:
hooe gert chini talh bna uu
2017-09-27
uher:
za ashgui dee ednuus alaltsaad delhii eejid maani jaahan zai garaasai daa yadahdaa hytaduud jaahan duulgavartai boloh baih shuu kkkk hoidhii ni amerikuud alaad hoidoh ni uhehdee umnud bolood tokiog archih baihdaa kkk kkk amerik l ih hojih ni deee ur dund ni hytaduud yah vol
2017-09-27
Зочин:
хойдууд хирээ мэдээсэй. Аль ч улё тэдний талд орохгүй
2017-09-27
Зочин:
Солиорч байж Орос Хятад хоёрт бут цохиулах гэж байгаан.
2017-09-27
Trump yalgadas:
Amerik yalgadas Trump yxej dald oroosoi,muu shalig bayan omxii yalgadas
2017-09-27
talh:
hooe gert chini talh bna uu
зочин:
Цөмийн Дайн гарвал энэ дайнд Ялагч байхгүй гэдэг маш Үнэн шүү ,
2017-09-27
Зочин:
solongos aluulna.
2017-09-27
Зочин:
Сэм авгыг айлгах хэмжээний сайн улс гүрэн бас байдаг л юм байна хойд Солонгосчуудад амжилт хүсэе сэм авга одоо өөрийгөө юу гээд бодчихоов
2017-09-27