Хлои Кардашиан: Би жирэмсэн
2017-09-27

Реалити шоуны од Ким Кардашианы дүү Хлои Кардашиан өөрийгөө жирэмсэн мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 33 настай Хлои өчигдөр “TMZ” сайтад ярилцлага өгөх үеэрээ “Би жирэмсэн. Тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах болно” гэж хэлжээ. Тэрбээр дөрвөн сартай жирэмсэн гэнэ. Хлои энэ оны эхээр өөрөөсөө зургаан насаар дүү сагсанбөмбөгийн тамирчин Тристан Томсонтой болзох болсон юм.

 

Мөн реппер Кейни Уэст болон Кардашиан нар ирэх оны нэгдүгээр сард тээгч эхийн тусламжтай гурав дахь хүүхдээ өлгийдөн авах билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин