БНСУ-д 38 440 монгол оршин сууж байна
2017-09-27

 

Энэ оны есдүгээр сарын байдлаар  БНСУ-д оршин суугаа монголчуудын тоо 38 440-д хүрчээ. Энэ нь 2015 оноос 10 гаруй мянгаар, 2016 онтой харьцуулахад 5000 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт юм.

 

БНСУ-д амьдрах монголчуудын тоо нэмэгдэхийн хэрээр гэмт хэрэг холбогдох, хохирогч болох тохиолдол ч өсч буй аж. 2015 онд манай улсын 1393 иргэн тус улсад гэмт хэрэгт холбогдож байсан бол 2016 онд 1758 болж, 26.6 хувиар нэмэгдсэн байна. Солонгосын эрүүгийн хэргийн судалгааны байгууллагын мэдээгээр БНСУ-д оршин сууж буй гадаадын иргэдийн дунд хүнд гэмт хэрэгт холбогдсон үзүүлэлтээр манай улс дээгүүр байранд ордог аж. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин