У.Хүрэлсүхийн нэрийг өнөөдөр Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ
2017-09-27

Гэрэл зургийг MPA.mn

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлээ.  Тэрбээр мэдээлэлдээ:

 

-МАН-ын IX бага хурал  энэ сарын 25-нд Тусгаар тогтнолын ордонд 16 цагийн турш хуралдаж, асуудлуудаа амжилттай шийдвэрлэж дууслаа. Бага хурлаар МАН-ын даргын улс төрийн илтгэл, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон байдлын талаарх дүгнэлт, МАН-ын XXVIII их хурал болон Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцсэн.

 

Бага хурал дээр Ерөнхий сайдыг тодруулах асуудалд 3 нэр  дэвшигчийг хэлэлцсэн. Бага хурлын 310 төлөөлөгчөөс 294 буюу 94.8 хувийн ирцтэй байлаа. Санал хураалт зохион байгуулахдаа бид дийлэнх олонхийн саналыг авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх, хэрвээ гурван нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал авч чадахгүй бол олон санал авсан хоёр нэр дэвшигчид дахин санал хураалт явуулахаар тооллогын комиссын журмыг баталсан.  Ингээд санал хураалтад оролцсон 294 бага хурлын төлөөлөгчийн 188 нь буюу 63.9 хувь нь У.Хүрэлсүхэд, 101 буюу 34.1 хувь нь Ө.Энхтүвшинд, 5 буюу 1.7 хувь нь Н.Энхболдод тус тус саналаа өгсөн дүн гарсан.

 

Ингээд дийлэнх олонхийн санал авсан У.Хүрэлсүхийг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан МАН-ын даргын гарын үсэгтэйгээр Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ хэмээлээ.  Мөн МАН-ын бага хурлын зарим гишүүд төрийн албанд шилжиж байгаатай холбоотой өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш төрийн албанд шилжсэн 10 бага хурлын гишүүнийг чөлөөлж, шинээр сонгосон байна. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.  

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
irgen):
Zovshiltsood shiideed, uls orniihoo ireduig bodson deer.. Ardiin huvguud ih yum duulganaaa
2017-09-27
zochin):
zovshiltsood zuv tohiroltsoh l heregte
2017-09-27
зочин.:
Ерөнхий сайд зөв хүн болж байгаа Ард түмэн Хүрэлсүхийн тал байна.
2017-09-27
БАТАА:
хурдан батлаад 60 тэрбумийг МОНГОЛ ОРОНЫ ТӨРӨӨС АЧИН ХАЯХ БОЛСОН АМЖИЛТ МОНГОЛ ОРОН МАНДАН БАДРАХ БОЛТОХГҮЙ ЭЭ
2017-09-27
зочин.:
Ерөнхий сайд зөв хүн болж байгаа Ард түмэн Хүрэлсүхийн тал байна.
2017-09-27
Зочин:
Хурдан ажилдаа орох хэрэгтэй улс орон хүнд байдалд байна
2017-09-27
Зочин:
Хурдан ажилдаа орох хэрэгтэй улс орон хүнд байдалд байна
2017-09-27
Зочин:
Хурдан ажилдаа орох хэрэгтэй улс орон хүнд байдалд байна
2017-09-27
Зочин:
Хурдан ажилдаа орох хэрэгтэй улс орон хүнд байдалд байна
2017-09-27
Зочин:
Хурдан ажилдаа орох хэрэгтэй улс орон хүнд байдалд байна
2017-09-27
Зочин:
Хурдан ажилдаа орох хэрэгтэй улс орон хүнд байдалд байна
2017-09-27