Засгийн бүтцийг хадгалж, бүрэлдэхүүнийг өөрчилнө
2017-09-27

Гэрэл зургийг MPA.mn

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад хариуллаа. Тус намын бага хурал энэ сарын 25-нд хуралдаж, Ерөнхий сайдаар нэр дэвшигчид Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг  батламжилсан билээ.

 

-МАН-ын даргын  тавьсан улс төрийн илтгэлд  төрийн албаны шахааг зогсоох ёстой гэж Ерөнхий сайдад нэр дэвшигч Засгийн газраа байгуулахдаа ямар бодлого барих бол?

 

-2016 оны сонгуулиар МАН бүх шатанд ялалт байгуулсан. Үүнтэй холбогдуулан төрийн болон улс төрийн  албанд МАН-ын гишүүд ,дэмжигчид нэлээд томилогдсон.   Намын бодлогын хүрээнд томилогдсон, сонгогдсон албан тушаалтан хэд вэ, холбогдох албан тушаалтнуудын хүрээнд томилогдсон нь хэд вэ гэдгийг илтгэлдээ  МАН-ын дарга дурдсан. МАН ард түмэндээ амласан мэргэжлийн Засгийн газрыг байгуулна, илүү өндөр хариуцлагатай байна, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэж ярьж байгаа. Энэ хүрээндээ мэдлэгтэй, боловсролтой, чадалтай боловсон хүчнүүдээ төрд томилж ажиллуулна. Аливаа улс төрийн нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зарчим барьдаг.

 

Ер нь нэр дэвшигч маань өмнөх Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй гэдгээ хэлсэн. Өвлийн хүйтэн дөхөж байна.  Ард иргэдийн амьдрал ахуй хүндрэлтэй болж болзошгүй нөхцөл байдалтай үед  сандал ширээний хэрүүл хийгээд яамыг 2-3 хуваахыг болъё. .  Өмнө нь  боловсруулсан Засгийн газрын бүтэц, хөтөлбөрийг бариад бүрэлэхдүүнээ сайжруулж, чадавхижуулж, боловсон хүчний шинэчлэл хийх бодлогыг баримталж ажиллана гэж үзсэн. Боловсон хүчний шахаа гэдгийг шууд утгаар нь ойлгож  болохгүй. МАН 214637 гишүүнтэй гэсэн дүн 2016 онд гарсан байдаг. Энэ дундаас бид шаардлагатай байгаа албан тушаалд мэргэжилдээ дөхүү хүмүүсийг томилж ажиллуулах нь зөв гэж ярьж байгаа.

 

-Тэгэхээр Засгийн газрын бүтэц биш бүрэлдэхүүнд өөрчлөлт орно гэж ойлгож болох уу?

 

-Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орно. Ерөнхий сайдыг УИХ-аар оруулж батлуулсны дараагаар МАН-ын Удирдах зөвлөл дээр шинэ Засгийн газрыг байгуулах зарчмаа хэлэлцэнэ. Аливаа түвшинд зарчимтай байх нь бидний ажилд илүү нээлттэй, ил тод байх юм. Дэд сайдтай байх эсэхийг МАН-ын Удирдах зөвлөл дээр шийдэх ёстой гэж бодож байна. Олонхийн шүүмжлэл дагуулж байгаа зүйлээс ангид, ард түмний хүсэлд нийцүүлсэн томилгоог хийхэд анхаарна. Бид Монгол Улсын Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх ажиллагааг олон нийтийн судалгаан дээр тулгуурлаж явуулсан.

 

-Ерөнхий сайдад нэр дэвшигч бондын төлбөр, багш, эмч нарын цалинг нэмэх эсэх асуудалд ямар байр суурь баримталж байна вэ? 

 

-Ерөнхий сайдад нэр дэвшсэн гурван хүн он гараад төлөх бондын 660 сая ам.долларын эргэн төлөлтийг хөндсөн.  Үндсэндээ нэг зүйл ярьсан. Бондыг төлнө, богино хугацаанд төлөх 2-3 аргыг Сангийн яам боловсруулсан байгаа юм билээ. Шинээр Засгийн газар байгуулагдахаар Сангийн сайдаар шинэ хүн гарч ирнэ. Санхүүгийн бодлого чиглэлээ УИХ дээр нэр дэвшигч нь тодорхой ярих байх. Зөвхөн багш, эмч нарын цалингийн нэмэгдэл биш төрийн албан хаагчдыг нэмэгдлийг 2018 оны төсөвтэйгээ уялдуулан нэмэх ёстой гэж ярьж байгаа. Энэ бол МАН-ын бодлого юм.  Монгол Улсад хохиролгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана.

 

-Шинэ Засгийн газарт өмнөх сайд нар орж ажиллах уу?

 

-Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд өмнөх сайд нарыг багтаах уу, шинэ сайд нарыг оруулах уу гэдэг тохиролцоо хийгээгүй.  Зөвхөн Ерөнхий сайдыг л тодруулахаар хэлэлцсэн. Албан тушаалын яриа явагдаагүй. Дараагийн Засгийн газарт хуучин сайд ч орж болно, бүгд шинэ байсан ч болно.  Мэргэжлийн хүн томилж ажиллахыг эрмэлзэнэ. Эдийн засаг, нийгмийн асуудал хүнд үед нийтлэг эрх ашиг зарчимд тулгуурлан чадалтай хүмүүсээ сайдаар томилж ажиллах бодлого барина. 

 

-Шинэ Засгийн газар хэр тогтвортой байх вэ? Удахгүй МАН-ын Их хурал болж, даргаа сонгоно. Намын дарга Ерөнхий сайд байх уу?

 

-МАН-ын даргын асуудлыг их хурлаар хэлэлцэнэ. Одоогоор яригдаагүй байна. Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын төлөө МАН-ын Удирдах зөвлөл анхаарна. Гэхдээ энэ нь хариуцлага алдсан тохиолдолд тооцоо хийхгүй гэсэн үг биш.  Алдаа гаргавал хариуцлага тооцно.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Sain bna umnuh shig asuudal uusehgui baih arga hemjeeg sain avah heregtei bna shuu humuusee tanah heregtei chadaltai shuuhun huntei shudarga ajil bag tavih heregteii shuu morini uyachdiig halah heregtei buun biznes ashig sonirholin zulchiltei shuu dee gevch sain muu ajillasanig salbarinhan ni l helne dee
2017-09-28
Зочин:
төрийн байгууллагууд ялангуяа яамд агентлагын орон тоо өмнөх жилүүдээсээ эрс өссөн гэсэн үүнийг цомхон болгож зардал хэмнэмээр юм аа
2017-09-28
Зочин:
Сэргэлэн сайд бол ажлаа сайн хийж яваа хүн шүү
2017-09-28
Зочин:
Дэд сайд, сайд нараа солиочээ.Сэргэлэнгээс бусдыг нь ялангуяа Мөнхбаяр, дашдорж,Цогцэцэг арай дэндүү сайд нар байна.
2017-09-28
Зочин:
Дэд сайдгүй засгийн газраа байгуул ялангуяа Шилэн Цогоо шиг төрд ажиллаж үзээгүй боловсрол нимгэн шоучдыг төр рүү бүү зүглүүл
2017-09-28
Намын гишуун:
ТӨХК-ны удирдлагыг бүрэн солих хэрэгтэй. Дандаа Энхболдын хүмүүсээс гадна тэд доороо өөрсдийн найз нөхдөө авсан. Тэдэнд нь намын гишүүд болон бусад хүмүүс маш их дургүйцэж байгаа. Юу ч мэдэхгүй нусан бурантагнууд. Ялангуяа Эрчим хүчний салбарт
2017-09-28
Зочин:
ogtsorson zasgiig buren bureldehuuneer ni solih ni zov tegj baij l hariutslaga tootsno shu de zarim agentleguudiin dargiig ch solimoor ded saidgui baimaar
2017-09-27
зочин:
бүрэлдэхүүнээр солино гэсэнд талархаж байна бөх сайдаас эхлээд төрийн ажил мэдэхгүй оюуны бяд нь хүрэхгүй хүммүүс сайд болох хэрэггүй
2017-09-27
Bolor:
Ингээд ард түмний сэтгэлд нийцсэн улс орноо өөд нь татсан ажио хийгээд бвал дэмжээд сонгоод блүй яахав
2017-09-27
Зочин:
Эхлээд Элбэгдоржоос ял асуух хэрэгтэй. МАНАН гийн толгойг тасдаж ард түмнээ баярлуулах нь зөв
2017-09-27
Зочин:
Хүрэлсүх одоо та нараар заалгахгүй өөрөө шийдэх байлгүй.
2017-09-27
ззочин:
сэтгэгдэл орохгүй юмаа. Шударга нэр цэвэр хүмүүсийг л сонгоорой доо
2017-09-27
Y:
МАН д итгэлээ юу миний монгол
2017-09-27
Зочин:
зодоон зохицуулалтгүй өрнөнө харж л байгаарай
2017-09-27
иргэн:
Сайд нарын асуудлыг намдээрээ ярьдгаа хэзээ болих юм бол? Ерөнхий сайд өөрөө шийддэг баймаар юм. хөндлөнгөөс хүмүүс оролцохоороо биш болох юм даа
2017-09-27
Зочин:
Наад асуудал чинь маш зөв. 60 тэрбумтэй холбоотой гэсэн дарга нарыг одоо л цэвэрлэх хэрэгтэй. Ингэж байж ард түмний дунд нэр төрөө сэргээнэ шүү. МАН- намын удирдлагаа.
2017-09-27
Зочин:
Одоо л нэг нам шиг нам байж, Мэргэжлийн засгийн газрыг байгуулах хэрэгтэй,
2017-09-27
Үнэн үг:
Яаран дүгнэлт хийгээд яах вэ ард түмэн одоо аливаа асуудалд нухацтай нэхэл хатуу ханддаг болсныг ойлгох ёстой. Хүрэлсүх 20 жил намын шинэчлэлийн төлөө явсан хүн. алдаа оноо ч их гаргасан үүндээ өөрөө дүгнэлт хийгээд нийгмэмд өргөн, суурь шинэчлэл хийхээр хол харж байгаа гэж найдъяа. Энэ бол нийгмийн захиалга болсон асуудал. Жижиг тулга тойрсон тоглолтоор Монголд нүүрэлсэн хүндрэл, доройтол, ялзарлыг арилгаж чадахгүй, асуудал зөвхөн толгойдоо ч байгаа биш жирийн иргэд олон түмэн ч залхуу арчаагүй, үхээнч байдалд ууссан, тэднийг амьдралаа өөрсдөө бүтээгч болгохын тулд их ажил, их шаардлага, тэмцэл хэрэгтэй болно. Энэ бүхэнд зөв засаглал, мэргэн бодлого, оновчтой бүтэц, чадвартай удирдлага хэрэгтэй болно.
2017-09-27
Зочин:
60н тэрбумын наймааны засгийг шинэчлэх хэрэгтэйшдээ ер нь
2017-09-27
Зочин:
Наад асуудал чинь маш зөв. 60 тэрбумтэй холбоотой гэсэн дарга нарыг одоо л цэвэрлэх хэрэгтэй. Ингэж байж ард түмний дунд нэр төрөө сэргээнэ шүү. МАН- намын удирдлагаа.
Зочин:
Uls orondoo ihiig hiih humuuseer zasgiin burdeesei
2017-09-27
MANAN bulegleliig buur unagah heregtei
2017-09-27
Зочин:
Ene zaluu mundag shuu
2017-09-27
Зочин:
Хуучин засгийн 60н тэрбумын нохойнуудаас нэгийг ч гаргах хэрэггүй ээ
2017-09-27
Undraa*:
MANAN buulgaj MAN shinechlel xiij chadlaa
2017-09-27
зочин.:
МАН-ын засгийн газар одоо л итгэж болохоор болж байна даа Ерөнхий сайд тодорхой Хүрэлсүх биз дээ
2017-09-27
alaaad ug hulgaichuudiig:
odoo ulbiij sulbaih ium bol nudnii bulai bolno shuu hurelsuheee odoo hulgaichuudiig al ulsaa uud tat
2017-09-27
Ард түмэн:
Засгийн бүтэц бүрэлдэхүүнийг бүхэлдэнэ өөрчлөх хэрэгтэй
2017-09-27
zochin):
Одоо л зөв гольдролдоо орох нь дээ
2017-09-27
МАН ГИШҮҮН:
АМЖИЛТ ХҮСЬЕ.ЯРИХ НЬ Ч ЗӨВ ЯРЬЖ БАЙНАА ЯРИСНААРАА ЗӨВ ХИЙГЭЭРЭЙ ЗАЛУУСАА.НОМГҮЙ ЧООЖГҮЙ МЭТИЙН ХУВИЙН АМБИЦТАЙ НӨХДИЙГ ДАХИЖ ТӨРД БҮҮ ОЙРТУУЛ. ДЭД САЙД ХЭРЭГГҮЙ ЭЭ. СЭТГЭЛ ЗҮТГЭЛТЭЙ ЭХ ОРОНЧ ЧАДВАРЛАГ ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАДАГ ЗОРИГТОЙ ШИЙДВЭР ГАРГАХ ЧАДВАРЛАГ ХҮМҮҮСИЙГ НАМЫН БОЛОН ХӨНДЛӨНГИЙН ДАРАМТ ШАХАЛТГҮЙ ТОМИЛООРОЙ.Ж.ЭНХБАЯР ГЭХ МЭТ ШИНЭЧЛЭЛИЙН ЗАЛУУС НЯМДОРЖ ГЭХ МЭТ ТҮШИГ БОЛОХ ГАНЦ 2 ХУУЧИН АКУЛУУД ХЭРЭГТЭЙ Л БАЙХ
2017-09-27
Зочин:
Hurelsuh eronhii said bolonguutaa emch bagsh tsagdaa nariin tsaling 50 nemne gesen saihan medee bna. Mongol yaljee, Hyatad yalagdlaa.
2017-09-27