Ерөнхий сайдын нэрийг өргөн барилаа
2017-09-27

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийн нэрийг зөвшилцөх саналыг өргөн барилаа. МАН энэ сарын 25-нд бага хурлаа хийж, Ерөнхий сайдад нэр дэвшигчээр У.Хүрэлсүхийг  тодруулсан билээ.  Хуулийн дагуу Ерөнхий сайдыг  Ерөнхийлөгчтэй зөвшилцөх дэгтэй. Ерөнхийлөгч тав хоногийн дотор хариу хүргүүлэх заалттай ч цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан цагийн дотор хариу хүргүүлэхээ мэдэгдсэн байна. 

 

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх томилогдвол Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй, харин бүрэлдэхүүнийг шинэчлэх байр суурьтай байгааг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн. 

 

Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа Ерөнхий сайдын нэрийг   УИХ-д өргөн барьсанаар  УИХ дахь бүлэг, байнгын хороодыг хуралдуулан Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэх юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүрэлсүх бол ерөнхий сайдад зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн хүн шүү. Тэр хэлсэн үгэндээ эзэн болноо
2017-09-27
Анхаа...:
Одоо л нэг нам шиг нам байж, Мэргэжлийн засгийн газрыг байгуулах хэрэгтэй,
2017-09-27
Ider*:
Xurelsux nam aa awrax tsag irlee. Busad balgasnuudaa archij xayax tsag bolson
2017-09-27
Sansaraa*:
MANAN buulgaj MAN shinechlel xiij chadlaa
2017-09-27
zochin):
Хүрэлсүх МАН-ын хувьд намын даргаас бусад бүх өндөр албан тушаалыг туулаад гарч ирсэн туршлагатай. Тэр одоо ёстой л ир нь ханасан улстөрч болжээ. Түүнд монголын ард түмэн итгэж байна
2017-09-27
Зочин:
Ардын засгийн ЕС Хурдан ажилдаа орох хэрэгтэй улс орон хүнд байдалд байна
2017-09-27
зочин:
зөв ш дээ цагийн үеийн байдлыг үнэлээд түргэн шуурхай шийдвэрлэчихвэл засаг түргэн бүрдэнэ дээ
2017-09-27