Америкчууд Кабул хотноо цохилт өгчээ
2017-09-28

АНУ-ын сөнөөгч онгоц Афганистаны нийслэл Кабул хотноо агаараас цохилт өгсөн талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

 

 

Энэхүү цэргийн ажиллагааны үеэр үүргээ гүйцэтгэж байсан цэргийн албан хаагчид болон энгийн иргэд амиа алдсан хэмээн яамны мэдээлэлд дурьджээ.  Одоогоор амиа алдагсдын тоо тодорхойгүй байгаа юм.

 

АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Жим Мэттис албаны хүмүүсийн хамтаар Афганистанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн бие бүрэлдэхүүнтэйгээ уулзахаар Кабул хотноо ирэх үед тус улсын цэргүүд цэргийн ажиллагаа явуулжээ.

 

АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр энгийн иргэд өртөн амиа алдсан явдалд Жим Мэттис харамсч буйгаа илэрхийлсэн аж.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан Афганистанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн албан хаагчдынхаа тоог 3000-аар нэмэгдүүлэхээр болсноо зарласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Газрын тос нь Янкуудын сонирхлыг татаж байгаа биз
2017-09-28