Отто, Хойд Солонгост хоригдож байхдаа эрүү шүүлтэд орж байгаагүй
2017-09-28

Хойд Солонгос улсад хоригдож байхдаа суллагдсан боловч эх орондоо ирээд амиа алдсан АНУ-ын иргэн Отто Уормбергийн биеийг шалгасан эмч Лакшми Саммарко “Оюутан залуу Пхеньянд хоригдож байх үед түүнийг шоронгийн харгалзагчид эрүүдэн шүүж байгаагүй. Учир нь түүний биеэс эрүүдэн шүүсэн гэх ул мөр олоогүй” гэж хэлжээ.

 

 

Тэрбээр өчигдөр “Фокс” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр ийнхүү хэлсэн аж.  Эмчийн мэдэгдэл Оттогийн гэр бүлийн байр суурьтай ихээхэн зөрчилдөж буй юм. Учир нь Оттогийн эцэг, эх хүүг нь хойдууд эрүүдэн шүүж, улмаар аминд нь хүрсэн хэмээн мэдэгдсэн билээ.

 

“Оттогийн үхлийн шалтгаан тархинд хүчилтөрөгч дутагдаж, улмаар амиа алдсан” хэмээн Охайо мужийн захирагч мэдэгдсэн. Эмч “Би түүнд юу тохиолдсоныг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ганцхан үнэн бол тэрээр хоригдож байхдаа эрүү шүүлтэд орж байгаагүй” гэсэн байна.

 

Отто өнгөрсөн онд Пхеньянд жуулчлалаар очоод нутаг буцах үедээ баригдсан юм. Түүнийг ухуулга хуудас хулгайлж, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж, 15 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ.

 

Тэрээр 21 сар хоригдсны эцэст өнгөрсөн зургаадугаар сард суллагдсан ч гэртээ ирээд долоо хоногийн дараа амьсгал хураажээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Otto:
Hor ugch bsan biz
2017-10-01