Тристан Томпсон хоёр дахь хүүхдээ өлгийдөнө
2017-09-28

NBA-н Кливлэнд Кавальерс багийн төвийн тоглогч Тристан Томпсон, реалити шоуны од Клое Кардашиантай үерхээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Долоон насны зөрүүтэй хосууд өнгөрсөн онд найзуудаараа дамжуулан танилцснаас хойш болзож эхэлсэн гэдэг.

 

Тэгвэл өчигдөр хосуудыг хүүхэдтэй болох гэж байгаа тухай мэдээ цацагджээ. Энэ тухай “Кардашианыхантай хамт” реалити шоуны продюссер Жэфф Жэнкинс анх мэдээлсэн байна. Түүний мэдээлснээр эгч Клое, дүү Кайли Женнер нар ирэх 2018 оны 2-р сард төрөх бол том эгч Ким Кардашиан тэднээс сарын өмнө төрөх ажээ.

 

Энэ жил 33 настай Клое Кардашианы хувьд 2009 онд шилдэг сагсанбөмбөгч Ламар Одомтой гэр бүр болсон бөгөөд 4 жилийн дараа гэрлэлтээ цуцлуулсан аж. Үүнээс хойш MLB-н тоглогч Мэтт Кэмп, Морокко гаралтай рэппэр Фрэнк Монтана, NBA-н сүпер од Жэймс Харден нартай нэр холбогдоод амжсан юм. 

 

Харин 26 настай Тристан Томпсон хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа юм. Кливлэнд Кавальерс багтай өндөр хэмжээний гэрээ үзэглэж чадсан тэрбээр өнгөрсөн жил аав болсон бөгөөд түүний экс найз бүсгүй Жордан Крэйг хүү төрүүлсэн аж. 

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин